Төрийн банк Э.Сүрэнд 51.5 тэрбум төгрөг төлөх үү, үгүй юу
Таван жил хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа эдийн засгийн холбогдолтой томоохон иргэний хавтаст хэрэг эцэслэн шийдэгдэхгүй байсаар өдийг хүрэв.

Тодруулбал, Төрийн банкийг хариуцагчаар татсан, Г.Алтангийн хүү Э.Сүрэнгийн нэхэмжлэлтэй 51.5 тэрбум төгрөгтэй холбоотой шүүх хурал хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Гэвч хариуцагч тал болох Төрийн банкнаас гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзсан хариуг гаргав. Тодруулбал, хоёр шатны шүүхийн шийдвэрийг анхан шат хэвээр нь үлдээлээ.

Хэргийн тухайд сануулбал, 2010 онд “Алтжин” компанийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгээс “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү 32,8 сая ам.долларын зээл авахдаа хуучин Хадгаламж банкийг батлан даагч болгох гэрээ хийсэн гэдэг. Харин тэр үед санхүүгийн алдагдалд орсон “Жаст” групп дампуурч, татан буугдаж, Хадгаламж банкийг төрд шилжүүлснээс гурван сарын дараа Э.Сүрэн Ш.Батхүүд зээлүүлсэн мөнгөө одоогийн Төрийн банкнаас нэхэмжилж шүүхэд хандсан. Хадгаламж банк Ш.Батхүүд зээлийн баталгаа гаргаж өгсөн гэх баримт бичиг нь бий.

Гэвч тухайн үед Төрийн банкны удирдлагууд Хадгаламж банкийг зээлд баталгаа гаргах эрхгүй байсан учир зээлийн гэрээ нь хуурамч байх үндэслэлтэй гэсэн хариу тайлбараар шинээр илэрсэн хэргийн нөхцлөө хянуулахаар дахин шүүхэд хандсан нь энэ юм. Гэвч шүүх хүсэлтийг нь хангахаас татгалзлаа. Ингэснээр дахин шүүх хурал болохгүй, анх гаргаж байсан шүүхийн шийдвэрийг Төрийн банк биелүүлнэ гэсэн үг юм.

Э.Сүрэнгийн хувьд анх 2013 онд анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хоёр шатны шүүхийн шийдвэр түүний талд гарч, Төрийн банкийг 51 тэрбум төгрөгийг барагдуулах ёстой гэж үзэж, шийдвэр гүйцэтгэх байгууллагаар тус банкны нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг ажиллагаа явуулсан байдаг. Үүнийг эсэргүүцэж, шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг дараагийн шат болох Дээд шүүхэд гаргаж, тус шүүхээс хэргийг хянаж үзээд анхан шатны шүүх рүү дахин буцаасан байна. 

Тодруулбал, өнгөрсөн онд аравдугаар сарын 09-ний өдрийн 210/МА2017/02181 дүгээр магадлалтай Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Дээд шүүхийн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцсэн байна.
Төрийн банк  ХХК-ийн нэхэмжлэлд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 1921 дүгээр шийдвэрээр “Жаст групп” ХХК-иас 32.855.296.74 ам.доллар буюу 51.596.943.659 төгрөгийг гаргуулж иргэн Э.Сүрэнд олгох, хариуцагч нь уг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд “Хадгаламж банк” ХХК-ийн баталгааны гэрээний дагуу Төрийн банкаас дээрх төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/8591 тоот мэдэгдлээр “төлбөр төлөгч “Жаст групп” ХХК төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт дурдсанаар Танай банк банкны баталгааны гэрээний дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж, нийт 51.885.286.327 төгрөгийг тус албаны дансанд шилжүүлэх”-ийг шаардаж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “Жаст групп” ХХК нь 2013 оны 8 дугаар сараас үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд тус компанийн өмчлөлд нийт 10 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байх боловч Олон Улсын хамтын ажиллагааны банк болон Хадгаламж банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч “Жаст групп” XXК-ийн үүсгэн байгуулагч Ш.Батхүү шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулах боломжгүй, төлбөрийн чадваргүй талаарх тайлбарыг удаа дараа гаргасан гээд төлбөрийг “Төрийн банк” төлөх ёстой гэж үзэж, Төрийн банкны нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг ажиллагаа явуулан банкны хэвийн үйл ажиллагааг тасалдуулж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч үндсэн этгээдээр төлбөрийг төлүүлэх талаар хуульд заасан журмын дагуу хангалттай ажиллагаа явуулаагүй атлаа гуравдагч этгээдийн хэвийн үйл ажиллагаанд доголдол учирхуйц үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн ноцтой зөрчил гэж Төрийн банкныхан үзжээ.

Тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь “Жаст групп” ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагааг бодитойгоор явуулсан зүйлгүй, зөвхөн компанийн нэр дээрх хөрөнгийн лавлагаа авах, “Жаст групп” ХХК-иас тайлбар авах төдийхнөөр үйл ажиллагаагаа хязгаарласан, төлбөр төлөгчийн тайлбарыг үндэслэн түүнийг төлбөрийн чадваргүй гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй бөгөөд төлбөр төлөгчийг хариуцлагаас чөлөөлөх гэсэн хууль бус үйлдэл юм. “Жаст групп” ХХК үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь түүнийг төлбөрийн чадваргүй гэж үзэх, улмаар төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд тус компанийн нэр дээр хоёр дүүрэг дээр бүртгэгдэн 5 ШТС, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2 ширхэг шатахуун түгээх станцын барилга, 2 орон сууц, 1 нефьтийн агуулахын байр, 17 айлын орон сууц, 1 үйлчилгээний зориулалттай барилга /банкны зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн/ зэрэг олон тооны үл хөдлөх хөрөнгүүд бүртгэгдсэн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хавтаст хэрэгт авагджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5-д заасны дагуу дээрх хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулах тэдгээр хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэх, улмаар хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаа зохион байгуулж, борлуулсан орлогоор төлбөр төлүүлэх бүрэн боломжтой байна. Дуудлага худалдаанаас олсон орлого нь төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй бол мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д төлбөр төлөгчийн өмчлөлийн бусдад барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулахаар зохицуулсан байна.
 
Гэвч Ш.Батхүүгийн хувьд “Жаст групп” нь дампуурсан тул төлбөрийн ямар ч  чадваргүй, дээрх 51 тэрбум төгрөгийг  төлөх боломжгүй гэдгээ шүүх хуралдаанд орохдоо хэлжээ. Харин Төрийн банкны ерөнхий захирал Б.Баярсайхан “Би ажлаа авснаас хойш шинээр илрүүлэх нөхцөл үүсгэхээр шүүхэд долоон удаа хандсан. Банк Э.Сүрэнд төлбөр төлөх асуудал байхгүй. Төрийн банк аваагүй, байхгүй зүйлийнхээ төлөө төлбөр төлөхгүй” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, тэдний зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд эхлээд “Жаст” группээс төлбөрийн чадвартай эсэхийг нь тогтоолгох шаардлагатай. Мөн дампуураагүй буюу хуулийн этгээдийн эрхээ хадгалж байгаа нөхцөлд Төрийн банк руу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй учраас дээрх хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх ёсгүй хэмээн тайлбарласаар байгаа юм.

Үргэлжлэл бий.
 
О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • u 2018-05-01 14:02:09
    ene hereg deer l shuuh uneheer shudraga uu. mongold shudraga zuil uneheer alfa bolson uu gdg ni haragdana. altangiin huu surengees jast mongo zeelsen ba jastiig...
  • a 2018-05-01 00:54:47
    Mongoliin bankuud tolgoi daraalaln dampiursan tuuh iim baliaar zuiluudees shaltgaalj bsn unen shuu
  • !! 2018-04-30 15:25:14
    За болиод огоорэй луйварчид их гаарс байна даа Тор томор нуурээ харуулж луйварчидын толгой бохийх болно
  • irgen 2018-04-30 13:33:20
    ene shuugchid yaj shiideed bgaa um be. hahuuli avsan esehiig shalgaach. mu-n eronhiilogchoos huselt gargaad shalguulj boliishd
  • Бат 2018-04-30 10:32:59
    Ард түмэн цалин тэтгэвэрийн зээл авах гэж яадаг билээ Энэ хулгайчид яаж байна аа параламентаа 2 тахимтай болгож ард түмэн минь төрөө хяная
  • иргэн 2018-04-30 10:08:23
    Батхүү бүх гарын үсэг, бүгдийг авч идсэн, залилсан болгоод ганцааранд үүрүүлж, өөр буруутангүй болж хэрэг хаагдах юм болох нээ дээ
  • Ард 2018-04-30 08:52:07
    Монголд хууль эрх зүйн байдал ийм байна- !Монгол Дампуурч байна
  • kkk 2018-04-30 06:52:29
    Batgana suusan gazar baastai Bathuu yvsan gazar balagtai
  • иргэн 2018-04-30 04:45:56
    мэдээ бичиж чаддаггуй сайханд арай ахадсан асуудал биш уу энэ ш батхуу менге зээлэх залилан хийх дон туссан амьтан байжээ дээ хелеер нь дуужлээд хаячих хэрэгтэй...