This text will be replaced
Жүдо бөхийн олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар Д.Сумъяа 233 метрийн өндрөөс чөлөөт уналт хийжээ. Дэлхийн хамгийн өндөр “Macau bungy jump”-аас үсрэлт хийх нь хэр баргийн хүнээс гарахааргүй эр зориг юм. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа үсрэлт хийснийхээ дараа “Яг финалд гарах гээд зогсож байх шиг мэдрэмж төрлөө” хэмээн хэлжээ.