Н.Номтойбаярын тарьсан балгийг С.Чинзориг үүрэхийн учир юу вэ

Өнгөрсөн сарын 26-нд МСҮТ, политехникийн коллежийн захирал, багшаар ажиллаж байсан гэх нэр бүхий есөн хүн ХНХ-ийн сайд С.Чинзоригийг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлжээ. Эдгээр хүний албан шаардлагатай танилцаж үзвээс туйлын ул суурьтай, мөн шударга бусын эсрэг сөрөн тэмцсэн утга агуулгатай аж.

Гэвч асуудал бий. Юу гэвээс, Ховд, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан, Говь-Сүмбэр, Улаанбаатар дахь МСҮТ-д харъяалагдаж байсан энэ хүмүүсийг ажлаас халах шийдвэр дээр дурдсан С.Чинзориг сайдыг ажлаа авахаас бараг жилийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр сард гарч байжээ. Өөрөөр хэлбэл, эдгээрийг халах тушаалд С.Чинзориг биш тухайн үед салбарыг удирдаж байсан Н.Номтойбаяр гарын үсгээ зураж, баталгаажуулсан байх юм.

Энэ талаар Н.Номтойбаярын тушаалаар ажлаасаа халагдсан “Улаангом” политехникийн коллежийн захирал асан Д.Баттогтохоос лавлахад “2016 оны УИХ-ын сонгуулийн дараа гэнэтхэн л нэг өдөр сургуулиудыг захирал, багш нарыг бөөнөөр нь халсан. Тэгэхдээ Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмаар бидний Үр дүнгийн гэрээг шуудхан 59 хувиар үнэлээд халчихсан. Хамгийн гол нь, ингэж дүгнэж үнэлэхдээ бидний тайлбар, үгийг нэг ч сонсоогүй. Ингээд биднийг 2017 оны нэгдүгээр сард биднийг ажлаас халсан. Үүний дараа бид энэ шийдвэрийг үл зөвшөөрч шат шатны шүүхэд хандахад бүгд бидний талд шийдвэр гаргасан. Дээд шүүхийн шийдвэр энэ оны нэгдүгээр сард гарсан. Энэ шийдвэрээс хойш бид ШШГЕГ-т хандлаа, холбогдох бусад байгууллага руу очлоо. Мөн С.Чинзориг сайдтай биечлэн уулзсан” гэсэн хариулт өглөө.

Эндээс харахад мөнөөх л хууль бус халаа сэлгээ, намын харъяаллаар ялгаварлах зэрэг асуудал энд боссон бололтой. Хамгийн гол нь, гурван шатны шүүхийн шийдвэр ажлаас халагдсан хүмүүсийн талд гарсан учраас одоо төр засаг хүссэн, хүсээгүй хариуцлага хүлээж, адаглаад ажилгүй байсан хугацааных нь цалин хөлсийг бодож олгохоос өөр аргагүйд хүрч байгаа гэсэн үг. Тэгвэл энэ хүмүүсийг хууль бусаар ажлаас нь халсан сайд асан Н.Номтойбаяр ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй.

Дээр нь мань эр Засгийн газрын кабинетэд ормогцоо хариуцсан салбартаа баахан халаа сэлгээ хийж, тодорхой шалтгаангүйгээр баахан хүнийг ажилгүй болгосны хариуцлагыг хаа байсан дараагийн Засгийн газрын ХНХ-ийн сайд С.Чинзориг үүрэх болчихоод байгаа нь хачирхалтай.

Гэхдээ энэ бол зайлшгүй анхаарах асуудлуудын нэг мөнөөс мөн. Учир нь өнөөдөр Монгол Улсад аль ч салбарт ажиллах хүчин, бодлогын залгамж халаа хэмээх тун чухал мөрдлөг үгүй болчихсон. Буруутан нь төр, засгийн эрхийг ээлжлэн барьж буй хоёр том нам гэчихэд хилсдүүлсэн хэрэг болохгүй биз ээ. Учир нь аль ч нам нь засгийн эрхийг авлаа гэхэд өмнөх намын үеийнхнийг хуугаар нь халж, өөрсдийн гэсэн хүмүүсээ томилдог. Гэтэл сүүлийн үед парламент биш Засгийн газар солигдоход хүртэл төрийн албыг самарч, бусниулах болсон. Тиймээс үе үеийн төрийн гурван өндөрлөг, сайд дарга нар энэ асуудалд нухацтай хандаж, жирийн иргэдийг хохироолгүй ажиллах онц шаардлагатай болж байна.

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-05-02 02:19:12
    Номтойбаяр гэж ухамсар дорой онгироо юмнаас болж ажил амьдралаа алдсан хүмүүс үүгээр ч тогтохгүй. хамгийн гол нь шүүхээр ялсан тэдгээр хүмүүсийг Чинзориг сайд т...
  • ккк 2018-05-01 13:18:33
    Хөөе хаашаа хараад байгаа юм бэ, нааш хараач гээд Чинзоригт томроод байсан. Номтойбаяр муухай онгироо. Ядаж насыг нь хүндэлж болно оо доо. Бүдүүлэг муу гахай
  • зочин 2018-05-01 09:18:12
    С.ЧИНЗОРИГИЙН ТЭТГЭВРИЙН НАС НЭМСЭН БАЛГИЙГ АРД ИРГЭД ҮҮРЭХ УЧИРТАЙ ЮУ
  • зочин  2018-05-01 07:06:23
    номтойбаяраас Захиргааны ерөнхий хуулинд зааснаар гаргуулаач дээ баян хүн төлнө биз