This text will be replaced
Зүрхний дуун бол хорвоогийн уянга. Дуунд дуртай Монгол түмэн тэр дундаа хадам талдаа дархлагдан байдаг “Дархан бэр”-үүдийн маань магнайг тэнийлгэсэн нэгэн сайхан уран бүтээл мэндэллээ.

“ДАРХАН БЭРИЙН ДУУ” дууны шүлгийг Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч зохиож, хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр хөглөж,  Монгол улсын Морин хуурын чуулга найруулан хөгжимдөж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Ч.Алтантүлхүүр дуулж амилууллаа.





Олон авьяаслаг чадвартай мэргэжлийн уран бүтээлчдийн хүч хөдөлмөр сэтгэл шингэсэн тус дууны клипийг GTS студи хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ жилийн нийтийн дууны өнгийг тодорхойлох уран бүтээл болсон илхэн байлаа. Клипний нээлт  GYENNO ресторанд болж АЖ Н.Сувд, УГЖ Б.Жаргалсайхан, УГЖ Г.Урнаа, зохиолч СТА Шүүдэрцэцэг, жүжигчин Б.Анхбаяр Г.Алтангэрэл, Б.Батжаргал нар оролцлоо.



“Дархан бэрийн дуу”-ныхаа нээлтэн дээрээ гурван хүүгээрээ гоёсон дуучин бүсгүй энэ сарын 04-нд UB PALACE-ын концертын танхимд “Хайрлах тусам гэрэлтэнэ” тоглолтоо зохион байгуулах юм байна.




 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-02 03:09:49
    малчны дуугаар дахин давтагдашгуй сайн дуучин даа ухэрчин хуу цэрэндорж баян монгол дуунуудыг донжтой дуулсан гэж мунхаг би боддог