09:00 цагт: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт ээлжит сургалт Багшийн хөгжлийн ордны хурлын танхимд болно.
09:00 цагт: Хавдар судлалын үндэсний төвийн Эрдмийн өргөөнд болох 'Хорт хавдрыг бичил долгионоор түлэх эмчилгээ' сэдэвт сургалтын нээлт болно. Сургалтын нээлтийн үеэр ХСҮТ-д бичил долгионы шинэ аппарат бэлэглэх төдийгүй туршилт хийж үзүүлнэ. Мөн үдээс хойш элэг болон уушигны хавдрыг түлэх эмчилгээг LIVE хийнэ.
09:00 цагт: Засгийн газрын II-р байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд 'Мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлага ба хөгжлийн стратеги' нийслэл, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар болно.
09:00 цагт: МБШТ Гандантэгчэнлин хийдэд Монгол Бурханы Шашины сүм хийдүүдийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурал болно.
09:00 цагт: МСНЭ-ээс НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүрээнд “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг СТӨ-нд зохион байгуулна.
10:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралтай. Хурлаар Цэргийн албыг биeэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай,олон нийтийн санаачлага дэмжих тухай зэрэг 6 асуудал хэлэлцэнэ.
10:00 цагт: Сүхбаатарын талбайд 'Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018' өдөрлөг болно. Өдөрлөгийн нээлтэд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад сайд нар оролцоно.
10:30 цагт: МБШТөв Гандантэгчэнлин хийдэд Майдар эргэх их ёслол болно.
11:00 цагт: Сүхбаатарын талбайд автотээврийн үндэсний төв иргэдэд цогц үйлчилгээ үзүүлнэ.
11:00 цагт: Aрхангай аймгийн бяцхан сурагчид нийслэлчүүддээ зориулан өөрсдийн урласан бүтээлээрээ “Арын сайхан Архангай-3” уран зургийн үзэсгэлэн гаргана. Үзэсгэлэнгийн нээлт Хүүхдийн урлан бүтээх төвд болно.
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэмээс Монгол дахь хятад иргэдийн гар хөл болж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: 'Зууны мэдээ' Үндэсний мэдээллийн төвд 'Багшийн цалин нэмүүлэх түр хороо' Иргэний нийгмийн байгуулагуудтай хамтарч тавдугаар сарын 9-нд нийт хөдөлмөрчдийн цалин нэмүүлэх жагсаалыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт: 'Дүнжингарав' цус цуглуулах төвийн нээлт 'Дүнжингарав' худалдааны төвд болно. Дээрх арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцоно.
12:00 цагт: Дэлхийн хэвлэн нийтлэх эрх чөлөөний өдрөөр “Биднийг яллахаас өөр эрх зүйн орчин алга!” сэдэвт хэвлэлийн хурлыг сэтгүүлчдийн зүгээс зарлалаа. Хаана: “Live conference” мэдээллийн төвд.