Хүүхэд насанд гадаад хэлийг суралцах цонх үеийг ашиглахгүй бол хожимдоно
Хэрвээ та гадаад хэлийг төгс сурахыг хүсч байгаа бүр бага наснаасаа эхлээрэй. Эрдэмтэд хэд хүртэл насанд сурахад амархан байдаг тухай насны босго тогтоосон байна.

Тухайлбал, хэрвээ та англи хэлний дүрмийг тухайн хэлтэй хүний түвшинд эзэмшихийг хүсвэл 10 наснаасаа өмнө эхлэх хэрэгтэй гэж судлаачид үзжээ. Хүн 17-18 насандаа шинэ мэдлэгийг эзэмшихдээ амар байдаг. Үүний дараа энэ чадвар нь буурдаг байна.

“Cognition” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнг янз бүрийн насны, янз бүрэн үндэстэн 670 мянган хүний англи хэлний дүрмийн мэдлэгээр авсан шалгалтад дүн шинжилгээ хийсний дараа гаргажээ. Уг шалгалтыг нийтэд хамруулахын тулд “Facebook”-т нийтэлсэн байна. Оролцогчдод тухайлбал, англи хэлээр өгүүлбэрийг дүрмийн хувьд зөв бичсэн байна уу гэдгийг шалгах сорил өгчээ.

Шалгалт дууссаны дараа тэд нас, англи хэл сурч байсан үе, түүнчлэн ямар нөхцөлд сурч эхэлж байсан зэргээ тодорхойлох ёстой байв. Тэгтэл шалгалт өгсөн хүмүүсээс 246 мянга нь англи хэлтэй орчинд өссөн, багадаа англиар ярьдаг байсан бол үлдсэн хэсгийнх нь хувьд англи хэл төрөлх хэл нь биш байлаа. Англиас гадна хамгийн түгээмэл нэгдүгээр хэлэнд фин, турк, герман, орос, унгар хэлж орж байв. Оролцогчдын олонх нь 20-30 насны залуус байлаа. Харин хамгийн залуу нь 10 орчим настай бол хамгийн хөгшин нь 80 орчим насны хүмүүс байжээ.

Судлаачид олж авсан мэдээллээ компьютер программын тусламжтайгаар шинжлээд дүрэм тогтоох чадвар хүүхэд байхад илүү байдаг, харин өсвөр насандаа бага зэрэг буурч, насанд хүрэхэд сулардаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

ЭРГЭЛЗЭЭТЭЙ СУДАЛГАА

Ер нь харийн хэлийг хүүхэд насандаа сурах нь илүү хялбар гэдэг үзэл тийм ч шинэлэг биш юм. Гэхдээ илүү нас ахихдаа тухайн хэлтний хэмжээнд хүрэхгүй ч гэлээ сайн эзэмшиж болно гэж судлаачид баталж байна. Гадаад хэл судлах чадвар 18 нас хүрээд сулардаг нь шалтгаан бүрэн тогтоогдоогүй аж. Эрдэмтэд үүнийг тархины дасан зохицох онцлог, насны өөрчлөлт зэрэгтэй холбодог.

Массачусетсийн технологийн их сургуулийн судалгааны авторуудын нэг Жош Тененбаум “Магадгүй биологийн өөрчлөлт байдаг биз. Бас магадгүй энэ нь соёлын болон нийгмийн байдалтай ч холбоотой. Олонх соёлд хүүхэд нас, өсвөр залуу нас 17-18 жил үргэлжилдэг. Үүний дараа та бүгд гэрээсээ явж, ажиллаж, эсвэл их сургуульд суралцаж эхэлдэг. Энэ бүх мөч өөр хэл эзэмших чадварт нөлөөлдөг" хэмээжээ.

Гэхдээ энэ бүхэн нь насанд хүрэгчид шинэ хэл сурах нь ашиггүй гэсэн үг биш. Эрдэмтдийн хэлж буйгаар өөр хэл судлах нь тархинд сайнаар нөлөөлж, зөнөх магадлалыг бууруулдаг байна.

Йоркийн их сургуулийн хэл судлал, хэл шинжлэлийн факультетийн ажилтан Мэрилин Вихман “Өөр хэл судлах үед хүүхэд наснаасаа л эхлээгүй бол тухайн хэлтний түвшинд хүрэх боломжгүй гэдэг нь бүрэн батлагдаагүй, маргаантай хэвээр байгаа. Хэдийгээр ийм тохиолдол тун ховор ч баримт нотолгоотой зүйлс бий. 20 настай залуус хэлийг маш сайн эзэмшиж, тагнуулаар ажилладаг тохиолдол байдаг. Ийм тохиолдол хоёр магадгүй гурав, дөрөв байдаг. Тэгэхээр насны босго чухал гэж бодохгүй байна гэжээ.

Йоркийн сургуулийн өөр нэгэн ажилтан Даниэла Тренкич тэмдэглэхдээ  судалгаанд зөвхөн хэлний дүрмийн талыг тооцож үзсэн гэжээ. ”Магадгүй тэдэн дунд тухайн хэлтний түвшинд хүрэхгүй ч гэлээ сайн ярьдаг, харин өгүүлбэрийн дүрэмдээ төгс биш хүн байж болно шүү дээ” хзмээн мэдэгдсэн байна.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-05-03 07:12:25
    Би 8 настайгаасаа орос сургуульд явсан. Сайн болсоноос муу болоогүй.
  •  2018-05-03 07:00:34
    ХУВИЙН СУргуулийн захиалгат мэдээгээ устгаа. сурахаар бол хэзээ ч сурна. Багаасаа гадаад хэлээр сурсан тахиан толгойтой монголгүй хүнэнцэр гарууд ихээр өсч б...
    43.242.243.216
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2018-05-03 02:56:57
    Хүүхдийг эхлээд эх хэлэнд нь сайн сургах хэрэгтэй. Өөр хэлээр юм сонсож байгаа хүүхэд удаан хэлд орохоос гадна сургуульд орсон хойноо монголоор сэтгэж чаддаггүй...