Эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтын хөтөлбөртэй болохоор судалж байна

Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Хамтарсан ажлын хэсэг”-ийн хуралдаан өнөөдөр боллоо. Энэ хуралдаан нь “Монгол Улсын иргэн, хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт цэрэг, эх оронч хүмүүжил, аюулгүй амьдрах арга ухаан олгох хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө”-г боловсруулах, төрийн өмчийн их, дээд сургуулиудад “Цэргийн эрдмийн тэнхим” байгуулах талаар санал, дүгнэлт гаргах зорилгын хүрээнд болсон юм.

Сургуулийн өмнөх, бага, дунд, дээд болон мэргэжлийн гээд боловсролын бүх шатны байгууллагын сургалтын хөтөлбөрт цэрэг эх оронч үзэл олгох сургалтын хөтөлбөрийг нэмж оруулахаар зорин ажиллаж байна. Жишээлбэл, суурь боловсролын түвшинд Монгол угийн бичгээ хөтөлж сурах, эх орныхоо түүх, соёл, байгалийн бахархах зүйлсийг танин мэдэх, улмаар дурсгалт газруудтай биеэр танилцах, монгол ёс заншил, уламжлалыг танин мэдэх, тэдгээрээс суралцах  гэх мэт төлөвшлийг хүүхэд залуучуудад суулгахад чиглэж байгаа аж.

Мөн төрийн өмчийн их, дээд сургуулиудын дэргэд байгуулагдах “Цэргийн эрдмийн тэнхим” нь Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчилгааны нөөцийг бүрдүүлэх, даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэх, залуучуудад цэргийн анхан шатны болон цэргийн мэргэжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдраа хөгжүүлэн, эрүүл аж төрөх ёсыг сахин  хөгжүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулахад оршиж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өвөө 2018-05-07 02:10:56
    хөтөлбөрийг ч хийхээрээ л нэг хийх юм даа. Харин сургаад олгож байгаа нь хаана байгаа юм бол. Болохгүй юмыг" болгох гэж" оролдоно гэдэг л энэ байх даа.
  • Бат 2018-05-03 12:49:36
    Соц нийгмийн үед байсан шүүдээ Сэргээж байгаа нь сайн хэрэг, хийхгүй их яриад байгаа нь сонирхолтой. Аль 2000 онд хийсэн байх байлаа
  •  2018-05-03 07:29:38
    судалж байна гэх юм. угаасаа шалгараад бусдад түгж байсан шилдэг боловсролын арга ухаантай ардууд юмсан. тэр аргаа баахан л засаад хэрэглэхэдлд болно. гадаадын ...