Эмээлт, Баруун турууны товчоод гурван эгнээгээр 24 цаг ажиллана

Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт шалган бүртгэх товчоодоор нэвтрэхэд түгжрэл үүсч байгаа талаар иргэдээс гомдол иржээ. Уг гомдлын дагуу НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяраар ахлуулсан ажлын хэсэг Эмээлт, Баруун турууны шалган бүртгэх товчоодод ажиллалаа.  

Ажлын хэсгийнхэн тус товчоодоор  авто тээврийн хэрэгслийн саадгүй нэвтрэх боломжийг ханган  орох чиглэлийг 3 эгнээгээр 24 цаг ажиллуулах, Мал эмнэлэгийн ариутгалын постыг   300 метр зайд байрлуулах, зам дээр асгарсан хайрга, чулууг цэвэрлэж, тогтмол хяналт тавьж  ажиллах үүргийг  холбогдох албан тушаалтнуудад  өглөө  гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.