Ч.Хашчулууныг Мөнгөний бодлогын хорооны гишүүнээр томилов

УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаанаар Ц.Батсүх, Ц.Мөнхбаяр, Ч.Хашчулуун нарыг Монголбанкны  Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдээр томилох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төв банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байх, уг хороо нь Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж,  зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэх тухай 27,3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг нэмж оруулсан аж. Хуулийн дээрх заалтыг үндэслэн Эдийн засгийн Байнгын хорооноос Мөнгөний бодлогын хорооны орон тооны гишүүдээр томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нэр дэвшигчдийг сонгохдоо Төв банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан байна гэж байлаа. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн их дээд сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжлээрээ 10-аас дээш жил, үүний таваас доошгүй жилд макро эдийн засгийн бодлого, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилласан туршлагатай гэсэн шалгууруудыг тус тус хангажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  гишүүд асууж, хариулт авсаны  зэрэгцээ орон тооны бус гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ингээд эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Ц.Батсүх, эдийн засгийн магистр Ц.Мөнхбаяр нь нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-03 09:13:56
    хээ тэр ечигдер дамба очирын байнгын хорооны хурал удирдаж санал хураалгаж байгааг естой нэг ясны луйварчин шинжтэй лунгийн зам дээр аваачаад хаячих юмсан
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах