ХААН Галерейд шинэ үзэсгэлэн нээгдлээ
ХААН Банкны ХААН Галерейд Монголын сор болсон уран бүтээлчдийн үзэсгэлэн тавигдаж, олны хүртээл болж байгаа билээ.

Энэ удаад арьсан урлалын “Хүрэл Буга” нийгэмлэгийн уран бүтээлчдийн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн 2018 оны 05-р сарын 02-ны өдрөөс ХААН Галерейд тавигдаж эхэллээ.  

Залуу уран бүтээлчдээ дэмжих үүднээс 20 гаруй уран бүтээлчийн 30 орчим бүтээлийг 2018 оны 05-р сарын 23-ны өдрийг дуустал толилуулах юм. Үзэсгэлэнд арьсан ханын чимэг зураг, арьсан баримал, хүүхэлдэй гэх мэт олон төрлийн бүтээлүүд тавигдсан буйг дуулгахад таатай байна.   











Бусдад түгээх
  • gplus