Ахуйн хүрээний архидалтаас болж нэгнийхээ аминд хүрэх хэрэг гарсаар байна
Ахуйн хүрээний архидалтаас үүдсэн гэмт хэргүүд гарсаар байна. Сүүлийн үед аав хүү, ах дүүс нийлж архидан, улмаар нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэргүүд удаа дараа гарлаа.

Хүн амины хэргүүдийн шалтгаан нөхцөлийг тодруулж үзэхэд 100 хувь архинаас үүдэлтэй бөгөөд өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглэж, улмаар маргаан үүсгэснээр нэгнийхээ аминд хүрсэн нь тогтоогджээ.
Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд төрсөн ахынхаа амийг хохироосон харамсалтай хэрэг гарсан бол энэ сарын 01-нд буюу архи зардаггүй өдөр архидан согтуурч улмаар хүүгийнхээ аминд хүрсэн онц ноцтой хэрэг гарчээ.
 
Тодруулбал, энэ сарын 01-нд 19.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай, эрэгтэй 19 настай Д нь гадны нөлөөтэй нас баржээ.
 Дуудлагыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хүлээн авч шалгахад түүний төрсөн эцэг, 54 настай Г нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, хүүгийнхээ цээжин тус газар хутгалж, амь насыг нь хохироосон байжээ. Одоо эл хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд хүүгийнхээ аминд хүрсэн сэжигтэн Г-г цагдан хорьжээ.
 
Түүнээс гадна өнгөрсөн сарын сүүлээр төрсөн аавынхаа амийг хөнөөж, цогцсыг нуусан байсан хэргийг ч цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байгаа юм. Мөн л архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ энэ хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.
Тиймээс ард иргэдийг архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, татгалзах, зохистой тааруулж хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.
 
О.Сайхан
Оллоо.mn 
 
                                    
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-05-04 08:48:06
    Хаа сайгүй тийрэнгүүд
  • erenhiilegch ee!!! 2018-05-04 08:47:23
    Arhinii yildberyydiig zemiig ni haa!!zogsoo!!ylas oron meheed seneed bna?Erenhiilegch yu hiij bna!
  • иргэн 2018-05-04 06:27:11
    архиндаа эзэн чингэсийнхээ нэрийг егеед шилэнд нь шээгээд л эрхэмлэх хундлэх юм гэж баймаар болиулж чадахгуй женко баасантайгаа хийморьгуй хог
  • д 2018-05-04 03:21:41
    зэрлэгүүд
  • хөөе 2018-05-04 02:46:26
    архины онцгой албан татварын хэдэн тэрбум төгрөгийг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлийн лхамтогмид гэж хүн буруу гараар зарцуулж байна шалгаач