Н.Цэрэнбат: Шонхор шувуутай холбоотой ямар ч асуудлыг хэлэлцээгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед салбарын яамнаас үндэсний бахархалт шонхор шувууг гадагшаа олон тооноор нууцаар гаргасан гэх мэдээлэл гарч эхэлсэн. Мөн Байнгын хорооны хуралдаан дээр Ж.Энхбаяр Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна гэх мэдээллийг хийсэн билээ. Тэгвэл энэ асуудалд Н.Цэрэнбат тайлбар хийжээ.

Тэрбээр мэдээллийн эхэнд “Миний бие шонхор шувуутай холбоотой ямар ч асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулаагүй. Мөн Засгийн газрын хуралдаанаар шонхор шувуутай холбоотой ямар нэг асуудал огт хэлэлцээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Түүнчлэн “Өмнө нь 2011 оныг хүртэл идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гадагш нь гаргадаг байсан. 2013 оны Н.Алтанхуягийн Засгийн газрын тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гаргахыг хориглосон тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөг үйлчилж байгаа. Энэ тоог яаж гаргаад байгааг мэдэхгүй байна. Ж.Энхбаяр гишүүн энэ тооныхоо задаргааг өөрөө хэлэх байх. Миний бие Засгийн газрын гишүүнээр томилогдсоноосоо хойш өнөөдрийг хүртэл шонхор шувууны асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулаагүй гэдгийг дахин хэлье” гэв.
 
О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгогч 2018-05-05 15:22:23
    Ж.Эрдэнэбат ерөнхий сайд бхдаа зөвшөөрөл олгож Оюунхорол сайдаар гарын үсэг зуруулж энэ
  • unen 2018-05-04 15:13:40
    ojunhoroliin baasan deer halitarlaa ene zaluu
  • zochin 2018-05-04 10:53:20
    ene hulgaich tsaraitai yum huuli bus zuil ih hiij baigaadaa
  • зочин 2018-05-04 08:06:55
    Нөгөө алдартай зөрчлын хууль нь үйлчилээ ч харж л байя,хэн нь худлаа ярьсан байна.
  • иргэн 2018-05-04 07:55:00
    чамайг гаргасан гээгуй шуудээ гаргах ч зав болоогуй харин боажя газрын наймаа ангийн болон модны хулгайн уур уурхай байсан гэдэг нь унэн емнех сайдууд бугд
  • зочин 2018-05-04 07:07:08
    ингэж үндэслэлгүй худал ярьсан гишүүддээ их хурал ямар арга хэмжээ авах вэ? Нийгмийн сүлжээгээр ийм цуу яраи тараадаг хүмүүсээ зогсоогоочээ.
  • Бат 2018-05-04 07:00:01
    Одоо хүмүүс ялангуяа төрийн эрхмүүд худлаа ярихгүй худал ярисан нь нотлогдвол хуулийн харицлага хүлээх хуультай болмоор болжээ