“Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

“Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон-2018” Олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулна. Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн  32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд 2017.05.19-ны өдрийн 07:00-17:00 цагийн хооронд өөрчлөлт орно.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилнэ.

Анхааруулга:

Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн  өдөр троллейбус үйлчилдэг

  • Т:2 "5 шар - Ботаник",
  • Т:4 " Ботаник-Вокзал",
  • Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүд явахгүй болохыг иргэдэд анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Показуха! 2018-05-05 04:36:26
    ЗЦ-ийн уулзварыг хааснаас үүссэн түгжрэл дээр нэмээд энэ арга хэмжээ бас л бөөн түгжрэл үүсгэх нь дээ!!! Баярлахаас илүү стресстэх юм бна л даа!!!