Дээд шүүх ҮХЦ-ийн даргын хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр “Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэх тухай” албан бичиг ирүүлжээ.

Уг албан бичигт “...Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэж байгаа буруу практикийг залруулж, хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах буюу холбогдох шийдвэрүүдийг хянан үзэх зэргээр шаардлагатай арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг мэдэгдэж байна” гэсэн байна.

Уг асуудлыг өнөөдөр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн даргаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ. Мөн нэр бүхий гурван иргэнээс энэ асуудалтай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, мэдээллийг Үндсэн хуулийн цэцийн дарга Улсын Дээд шүүхэд шилжүүлсэн байна.

Нийт шүүгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд эдгээр иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэх нь Улсын Дээд шүүхийн хуулиар тогтоосон бүрэн эрх, эрхлэн шийдвэрлэх асуудалд харъяалагдахгүй байна гэж үзэж, өргөдлийг буцаахаар шийдвэрлэжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-05-05 09:18:24
    хуулиар байгаа эрх мэдлийн хүрээнд ажлаа явуулж байгаа байх л даа түүнээс биш хэн нэгэнд таалагдах гэж ажиллахгүй
    66.181.182.244
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2018-05-05 00:57:00
    Дээд шүүх төр дээр сууж байна даа
    66.181.177.65
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-04 15:01:32
    Улсын дээд шүүх ард түмнээс сонгогдсон улсын хууль тогтоох байгуулагаУИХ-г ч авч хэлэлцэхгүйюм.Ард түмний эсрэг шийдвэрээ болих цаг нь болоогүй юу
    112.72.14.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-04 14:50:17
    Энэ улсын дээд шуух гэж естой нэг хэмжээ хязгаар нь хэтийдсэн газар бна уу улсын их хурал, ундсэн хуулийн цэцийн дээр гараад сууцан байна шуу дээ
    112.72.14.77
    Мэдэгдсэн Хариулах