Уяачдын зөвлөгөөн боллоо
"Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-өөс "МОНГОЛ НААДМАА АВАРЪЯ” уриан дор "УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН”-ийг өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд 21 аймаг, бүх сумдын уяачдын төлөөлөл болон адуу судлаач эрдэмтэд бүхий 400 орчим хүн цугласан байна. Монгол түмний зан заншлаас урган гарсан Үндэсний соёлын өвийг хойч үедээ зөв өвлүүлэн үлдээх, төлөвшүүлэх, хууль эрх зүйн шаардлагатай олон тулгамдсан асуудлыг зөв шийдвэрлэх нь талаар уяачдын санал бодлыг түлхүү тусгасан зөвлөгөөн болж өндөрлөлөө.
 

Зөвлөгөөнийг нээж "Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-ий Ерөнхий зохицуулагч Н.Галбадрах хэлсэн үгэндээ Үндэсний соёлын өв уламжлалт морин уралдааныг хадгалах хамгаалах, мөн эрлийз монгол морьдыг маргаангүй ялгах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, наадамд оролцогчдын хариуцлага, уяачдын цол олгох үндэслэлийг өөрчлөх, унаач хүүхдүүдийн аюулгүй байдал зэргийг онцолсон юм.

Мөн уг зөвлөгөөнд "Монгол адууны соёлын өвийн тухай” сэдвээр адуу судлаач Н.Санжаадорж, "Монгол адууны удам зүй биологийн асуудал” сэдвээр доктор Г.Төмөрхадуур, "Монгол морин уралдааны хууль тогтоомж” сэдвээрХөдөлгөөний зохицуулагч М.Ариунболд, "Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал ба гадны орны жишээ” сэдвээр ХААИС-ийн МЗБТС-ийн зүахирал Шинжлэх ухааны доктор О.Баатарцогт нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

 

УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ja 2018-05-05 06:46:21
    uyach gesen ner barj busarmag vildel hiihee bolimoor um ene zowlogoon gegchig hen uyni tuld zohion baiguulaw. Duuni uraldaan ichmeer um . tvrvvlsen duuchin ...
  • and 2018-05-05 00:34:10
    Bulhaitai uraldaan hereggui Huuhed alahaa boloich