Дуучин Ч.Алтантүлхүүрийн тоглолт “нижгэр” болов

Сүүлийн өдрүүдэд телевизээр кино концерт болон “Хайрлах тусам гэрэлтэнэ” тоглолтын реклам олонтаа гарах болсон. Тоглолтын уран бүтээлч болох СТА дуучин Ч.Алтантүлхүүрийн 2 дахь бие даасан тоглолт Ub palace-д “нижгэр” болсон сурагтай.

Тус уран бүтээлч малчин түмэндээ нэртэй төртэй бүсгүй юм. Малчны хит болсон дууг мэдэхгүй малчин түмэн бараг л байхгүй гэж зарим хүмүүс ярих юм билээ. Гэхдээ л “Хайрлах тусам гэрэлтэнэ” тоглолтод шинэ өнгө төрх, ажил мэргэжлээрээ гайхуулсан шиг болж, ард түмэндээ уран бүтээлээ тайлагнаж чадсан нь магтууштай.

Сонирхуулахад тоглолтод Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал хөгжимчид болон бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Хөтлөгчөөр Жүжигчин Ивээл тоглолтыг улам бүр өнгө нэмж хөтөлсөн юм.Тоглолт эхлэхэд бүжигчид зритэл дундаас гарч ирж шинэхэн уран бүтээл болох “Дархан бэрийн дуу” эгшиглэсэн нь үзэгчдийн цөсийг хөөргөөд авчээ.


Тоглолтын төгсгөлд малчны дуучин бүсгүй маань жинхэнэ өөрчлөлтийг хийж чадаж үзэгч бүр гайхан дуучин хүнийг хоолойг шагшин магтаж байлаа. Энэхүү өөрчлөлт нь амьд хөгжмийн хамтлагтай хамт Nightwish “Phantom of the opera”-г дуулж дуучны шинэ төрх ихээхэн сонирхол татаж байсныг нуух юун.

Ямартай ч том ажлын ард гарч, хэн бүхний хийж чадаад байдаггүй нүсэр тоглолтыг хийж чадсан гурван сайхан хүүгийн ээж дуучин Ч.Алтантүлхүүр уран бүтээлчдээ амжилт хүсье.    





Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-05-07 12:14:16
    Эхлээд тоглолтыг нь өөрөө үзээгүй, сураг сонссон юм байна гэж ойлгож байтал дараагийн бичсэн байдлаас нь өөрөө үзсэн юм болов уу гэж бодогдлоо.
  • иргэн 2018-05-07 09:39:20
    баяр хургэе энэ мэдээг нэг их гое бичих гээд естой утгагуй хэдэн егуулбэрийн тэгэхдээ тийн ялгал найруулгын хувьд естой холион бантан ичиж ухээч сэтгуулч малаа