Э.Туул: Зээдээ тараг авч өгөөд 50 сая төгрөг хожсондоо баяртай байна
Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж талархлаа илэрхийлдэг. Энэ өдрийн хүрээнд зохион байгуулах ерөнхий үйл ажиллагааны талаар өнөөдөр /2018.05.07/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал, Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа нар оролцлоо.  

Хэвлэлийн хурлын үеэр НӨАТ-ын баримтын талаар мэдээлэл өгөхөд он гарсаар нийт 108,483,246 баримт хэвлэгдэж, үүнээс 71,965,001 нь баталгаажжээ. Түүнчлэн 2018 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн азтанаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Г.Чинзориг тодорсон бол супер шагнал буюу 100 сая төгрөгийн азтанаар хоёр сугалаа тодорсон юм. Журамд заасны дагуу дээрх шагналыг хоёр азтан тэнцүү хувааж авах учиртай. Энэхүү супер шагналын эзнээр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн С.Энхжаргал, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн Э.Туул нар тус тус тодорсныг дуулгаад батламжийг нь гардуулсан юм.

Энэ үеэр НӨАТ-ын 50 сая төгрөгийн сугалааны азтан Э.Туул “Би өнгөрсөн сард 1700 төгрөгийн үнэтэй “Амтлаг” таргийг зээ охиндоо авч өгөөд азтан болсон. Би одоогоор гэр хороололд амьдарч байгаа. Тийм учраас хожсон мөнгөөрөө байр авах байх гэж бодож байна. 50 сая төгрөгийн азтан болсондоо маш их баярлаж байна” гэл

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.