Манай улс сүрьеэ судлалын орчин үеийн сурах бичигтэй боллоо
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт сүрьеэ судлалын цогц мэдээллийг агуулсан орчин үеийн сурах бичиг хэвлэгдэн гарсныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалтын албанд өнөөдөр хүлээлгэн өгнө.
Сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Цогт “Сүрьеэ судлал” сурах бичгийг анагаах ухааны их, дээд сургуулийн оюутан, сүрьеэгийн эмч нарт зориулан бичиж, өнөөдөр танилцуулж буй нь энэ юм.

Г.Цогт нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад сүрьеэгийн зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа Төв Азийн 3 оронд сүрьеэ судлалын сурах бичгийг боловсруулан гаргасан нь нийт 5 удаа хэвлэгджээ. Тэрбээр Сүрьеэ, уушгины өвчинтэй тэмцэх олон улсын холбооны “Нийгмийн эрүүл мэндийн шагнал”-ыг хамгийн анх хүртсэн бөгөөд одоо сүрьеэгийн зөвлөх мэргэжилтнээр ажилладаг ажээ.

Монгол Улс нь сүрьеэ өвчлөлийн тоогоор дэлхийн 201 орноос 37-д жагсдаг бөгөөд эхний 36 орны 22 нь Африк тивийн нэн ядуу улсууд байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн эсрэг арга хэмжээ эрчимтэй хийгдэх болсон хэдий ч анагаах ухааны их, дээд сургуульд ирээдүйн эмч, мэргэжилтэнг бэлтгэх сүрьеэ судлалын цогц сурах бичиг өдийг хүртэл хомс байсан юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.