Өвөрхангай аймгийн тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдэв
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзан, тулгамдаад буй асуудлуудыг сонсож, заримыг нь газар дээр нь шийдвэрлэлээ.

Тодруулбал;

1.Өвөрхангай аймагт 60 ортой хүүхдийн эмнэлэг барих,

2.Арвайхээр хотод 320 хүүхдийн сургуулийн барилга барих,

3.Хужирт суманд цахилгаан станц барих,

4.Богд суманд шилэн кабел тавихаар болов.

5.”Мэргэд” сургуулийн барилгын ажил 2014 онд эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй байна. Шалтгаан нь 1.5 тэрбум төгрөг дутуу байжээ. Үүнийг мөн шийдвэрлэж ирэх есдүгээр сарын 01 гэхэд сургуулийн барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад бүрэн оруулах үүрэг өгөв.

6.Арвайхээр хотын биеийн тамир спортын газар нь 40 орчим сая төгрөгийн өртэй байсныг БСШУС-ын сайдын нөөц хөрөнгөөс гаргаж шийдүүлэхээр болов.

7.2018 онд 13 сумын ахмадын төвд тус бүр 5 сая төгрөгийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас гаруулан авч өгөхөөр шийдэрлэв

8.Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг 200 сая төгрөгөөр бэлдэж хангахаар болов

9.Арвайхээр хотод 200 сая төгрөгийн өртөгөөр оёдлын үйлдвэр барьж ажлын байрыг нэмэгдүүлэхээр болов

10. Өвөрхангай аймагт цахилгаан станц барихаар болов

11. Орхон голын гүүрийн зураг төслийг хийж, бүтээн байгуулахаар болов

12.Хүүхдийн номын санг барихаар болов

13.Хүүхэд, залуучуудын ордонг барихаар болов

14.Ахмадын өргөөг барихаар болов зэрэг олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.



 

Өвөрхангай аймгийн иргэд Ерөнхий сайд ийнхүү шуурхай ажиллаж байгаад сэтгэл хангалуун, талархаж буйгаа илэрхийлээд Ерөнхий сайд болоод Засгийн газрын цаашдын ажилд амжилт хүслээ.

Ерөнхий сайдын ажлын бүрэлдэхүүнд  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ХНХ-ын сайд С.Чинзориг, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг сайд болон бусад албаны хүмүүс, мөн Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд багтжээ.

Ерөнхий сайдын албан томилолт Баянхонгор аймагт үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ККККК 2018-05-08 07:36:59
    ЭНЭ ҮНЭН ҮҮ. ИЙМ ИХ АЖИЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ БАЙСНЫГ ХИЙГЭЭГҮЙ БАЙСАН БАЙНА. ХЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ. ЭСВЭЛ БҮХ МӨНГӨӨ ЕРӨНХИЙ САЙД НЬ КАРМАЛЧИХААД БАЙДАГ ЮМ У...
  • Бигэр 2018-05-08 04:13:21
    Энэ их бүтээн байгуулалтын ажилд их л мөнгө орно доо. Монгол улс 2018 оны төсвөө баталчихсан шүү дээ. Санхүүжилтийг Ерөнхий сайд хувиасаа өгөх юм болов уу.
  • zochin 2018-05-08 03:56:02
    төрийн хүн шиг зөв хувцаслаж ажлаа хийх хэрэгтэй.Элдэв чирэгдэл орон нутагт огтхон ч учруулахгүй байж сураасай энэ шинэ дарга нар.
  • иргэн 2018-05-08 03:43:27
    арай л салсан эхнэр нехрийг эвлэруулэв гэх нь халаг бна даа гэхдээ еренхийлегч арав ирснээс еренхий сайд нэг ирэх нь орон нутагт хэрэгтэй л байдаг юм даа
  • зочин 2018-05-08 03:37:58
    Ерөнхий сайд маань гялалзуулж байна даа, Амжилт