“Ханьсахын жаргал” гэр бүлийн тоглолт болно
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, МУСТА, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн, гэргий СУИС-ийн багш, хүндэт профессор, МУУГЗ, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг, уран бүтээлч охид МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Г.Оюунтунгалаг, хөгжимчин Г.Оюун-Эрдэнэ, Консерваторын сурагч Э.Есүй нарын хамтаар “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан 05 дугаар сарын 15-ны өдрийн 19.00 цагаас UB palace-ийн концертийн их танхимд ганцхан удаа “Ханьсахын жаргал уран бүтээлийн хурим” гэр бүлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын  төрийн соёрхолт Н.Наранбаатар, найруулагчаар МУСТА Г.Ган-Очир ажиллаж, МУАЖ А.Долгор, МУГЖ Г.Ариунбаатар, Л.Болдбаатар, С.Ганзориг, МУСТА Т.Дэлгэрмөрөн, Д.Чулуунбаатар, Э.Төрмандах, Л.Нарантуяа, А.Түмэн-Өлзий, Л.Сөрөлт, Б.Долгормаа, Б.Жавхлантөгс, Д.Дүйнхэржав, дуучин О.Гансувд, Д.Содномдаржаа, М.Бямба-Эрдэнэ, “Ньюанс”, “Гурван бүдүүн” хамтлаг, ЦДБЭЧ-ын Симфо-джаз хөгжим, найрал дуучид, Цагдаагийн Сүлд чуулгын бүжигчид оролцоно.

Энэхүү шилдэг уран бүтээлчдийн хамт гэр бүлээрээ тоглох сонирхолтой тоглолтыг өргөнөөр үзэхийг урья.



Дэлгэрэнгүй мэдээллийг 99112330, 99992330, 89112330, 91052330 дугаарын утсаар холбогдож авна уу.

Тасалбарыг www.ticket.mn цахим хуудсаар захиалах буюу UB palace-ийн билетийн кассаас авч болно.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2018-05-08 09:30:34
    Amjilt xvsiy. saixan ger bvl. yagaad sonin yum bicheed bnaa ene 3 oxin Gawaasvrengiin oxid bish yumuu