Суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авахыг хориглоно

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт 2017-2018 оны хичээлийн жилийн үлдэж буй хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, өгөөжийг сайжруулах, ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар чиглэл хүргүүлжээ.  Үүнд, төгсөлтийн үйл ажиллагааг эцэг, эх асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэх, ой хээрийн түймэр болон аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын албан даалгавар гаргаж, дараах зүйлсийг тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.
 

  1. Суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авахыг хориглох
  2. Анги дэвших болон улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор хичээл заадаг багш тухайн ордог хичээлээрээ суралцагчдад төлбөртэй давтлага өгөх, ном, гарын авлага, материал худалдан авахыг шаардах, шахахыг хориглох
  3. Сурагчдын зөвлөл, эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрээр мөнгө татаж, багшид бэлэг өгөх, эцэг, эхэд санхүүгийн дарамт учруулахыг таслан зогсоох
  4. Хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад амралт, зугаалга зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглох гэх мэт чиглэлийг ханган ажиллахыг даалгасан байна.
 

Түүнчлэн 2017-2018 оны хичээлийн жилд БСШУСЯ-наас дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд нарийвчлан гаргаж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ирэх хичээлийн жилд дэвшүүлэх зорилтын төслийг боловсруулах, анги дэвших, төгсөх болон элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтыг хангаж, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, багш нарт үнэн зөв мэдээлэл хүргэж, иргэдийг төөрөгдүүлсэн аливаа худал мэдээллээс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа явуулах чиглэлээр орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, кибер аюулгүй байдлыг хангахад анхаарах чиглэл өгсөн.

Мөн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэлийг иргэдэд чирэгдэл, хүндрэлгүй зохион байгуулж, хүүхэд нь нэгдүгээр ангид элсэн орж буй эцэг, эх, асран хамгаалагчдад нээлттэй мэдээлэл өгөх, зөвлөмж, сургалт зохион байгуулахыг даалгалаа. Үүнээс гадна, “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан зөвлөмжийн нутгийн захиргааны байгууллагад хамаарах хэсгийн хэрэгжилтийг хангахад санаачилгатай ажиллаж, тус яамнаас шинээр батлагдсан дүрэм, журмыг сургууль, багш нарт хүргэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангаж ажиллахад анхаарах чиглэл өглөө. Улмаар ерөнхий боловсролын сургуулийн анги танхим, ариун цэврийн байгууламж, гадна талбайн засвар, үйлчилгээг энэ оны зургадугаар сарын 18-ны дотор дуусгахаар зохион байгуулах, боловсролын байгууллагын ногоон байгууламж, орчны тохижилт, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгосон юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дулмаа 2018-05-09 18:26:18
    Сургуулиас ангиа зас гэхийн . Сайд нь мөнгө татаж болохгүй гэхийн. Багш бид чинь яах болж бнаа. Дунд нь ялд унасан амьтан шиг л байх юм. Засварын мөнгөө өгөөч ...
  • Иргэн 2018-05-09 17:35:08
    Мөнгө авдаг. Өгөхгүй бол хүүхдийг элдэвээр гоочилдог. Өгөөд салахаас аргагүй болтол шахдаг. Яах ёстой юм?!!!
  • Hvn 2018-05-09 12:44:44
    Angiin zaswariig tged yaj hiih ym be. Surguuliin udirdlaga ni zaawal zaswar hii gene. Said ni bolohoor iim ym yriad dund ni bagsh l burutai, mongo nehdeg nerte
  • Dandar 2018-05-09 11:46:59
    Tsetserleg surguuliin tusuv hurdeg uguig sudalval taarna. Zasvar hiihgui bol MHG ni daramtlaad. Eteg ehchuud uursduu sanaa ni zovood setgel gargaj tuslah l j
  • Иргэн Ц 2018-05-09 08:11:17
    Өнгөрсөн жил хүүг мин. засварын мөнгө өгөөгүй гээд эрхлэгч нь цэцэрлэгээс хассан байсан. Тэгээд яалтчгүй л мөнгө өгсөн.
    • Eteg eh 2018-05-09 11:49:37
      Nudnees dald unen hudal yum bichihe bolio. Zasvariin mungu ugch yu l shaliv gej . 10.0 s hetrdhgui l bdag
  • Багш 2018-05-09 02:09:46
    жилийн жилд улиг болсон даалгавар байна. улсын шалгалт гэж хөндлөнгөөс нь шалгадаг эцсийн үнэлгээ байдаг. энэ жилийнх улсын шалгалт биш гэдгийг сайд та мэдмээр ...
  • Хүсбаяр 2018-05-09 01:13:30
    Жилийн жилд ийм шийдвэр гарч л байдаг. харамсалтай нь доод шатандаа биелүүлдэггүй. Биелүүлэхийг хүсдэг ч үгүй.
  • .. 2018-05-08 16:54:32
    Энэ жил хүү маань 12 төгсөж бна. Эцэг, эхийн зөвлөлөөс ярьж бна гд нэг пялдага нөхөр -ангийн багшд нь бэлэг өгөх гсэн юм.гд 50 мянган төг. нэхсээр бгаад авсндо....
  •  2018-05-08 08:53:26
    байнга авсаар байгаа. худлаа мэдэлэл ч юм шиг м бичихэ боль:. нэг бол бүх шатандаа төлбөргүй болго_
    103.229.122.234
    Мэдэгдсэн Хариулах