Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлж байна

Өнөөдрийн байдлаар Монгол орны нутгаар түймэргүй байгаа хэдий ч Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Төв , Булган, Сэлэнгэ аймгийн зарим сумдаар Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт байна. Энэ сарын 07-08 өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа аймгууд дахь цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүд амжилттай ажилласан мэдээллүүд иржээ.

Говь-Алтай аймгийн УЦУОШТ-ийн “Алтай бороо-1”, “Алтай бороо-2” экспедицүүд Баян-Уул, Хөхморьт, Дарви сумдын нутгаар, Тонхил, Жаргалан, Баян-Уул, Төгрөг, Бугат сумдын газрын генераторууд цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг явуулсны үр дүнд аймгийн Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Есөнбулаг, Дарви, Тонхил, Шарга, Төгрөг, Халиун, Цээл сумдын нутгаар 0,1мм-4,0мм хур тунадас, уул нуруугаараа цас орж байна.

Баян-Өлгий аймгийн УЦУОШТ-ийн “Өлгий -Бороо-1” экспедиц  тавдугаар сарын 06-07-нд шилжих шөнө үүлэнд зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай явууллаа. Үүний үр дүнд Алтай, Толбо, Дэлүүн, Булган сумдад хур тунадас орлоо.

Булган аймгийн УЦУОШТ-ийн " Булган бороо-1" экспедиц тавдугаар сарын 8-ны 04-05 цагийн үед Баян-Агт сумын нутаг Хөшигт гэдэг газар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явууллаа.

Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн "Мөрөн бороо-1" экспедиц тавдугаар сарын 8-ны 02 цагийн үед Цагаан бургасны давааны аманд (Бүрэнтогтох сумын нутаг) нөлөөлж тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явууллаа.

Ховд аймгийн УЦУОШТ-ийн "Ховд-Бороо 1" экспедиц тавдугаар сарын 7-ны өглөө 06 цаг 50 минутанд Чандмань сумын Жаргалант багийн Сүвээгийн эх гэдэг цаг агаарт зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай явуулж тухайн сумын бүх нутгаар бороо буюу нойтон цас орсон.  "Ховд бороо 2" экспедиц Жаргалант, Ховд сумдын нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг тус тус явуулжээ.

Эх сурвалж: ЦУОШГ
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • boldoo 2018-06-15 08:32:41
    Архангай аймгийн Өндөр-Улаан суманд бороо оруулах арга хэмжээ аваачээ.
  • nyma 2018-06-04 11:09:48
    tov aimagt yaagaad boroo ajillaggaga yvuulahgui baigaam be boroo orohgui hetsuu bn sh de buudaad oruulaad ogoochee
  • Boroo 2018-05-09 02:11:33
    Одоо бүр амар болжээ. Бороо цас орохоор л бид буудлаа бид орууллаа гээд донгосоод худлаа хуцах юм.
  • Sain bn  2018-05-08 16:33:23
    Өьөрхангай д бороо бас дөхин бороо хэрэгтэй бна
  • Гөлгөө яалаа!!!! 2018-05-08 10:06:54
    5-6 сард л яаж ийгээд ахиухан бороо оруулж авахгүй бол хожимдоно шүү!!! Ноднин яалаа!!!!!
  • Борооны үнэн  2018-05-08 09:41:46
    Бтгий худлаа яриад байгалын үзэгдлийг хийсэн мэтээр битгий жүжиглээд бай. Зүгээр л ажлаа хийцгээ
  • nuki 2018-05-08 09:37:57
    mgl ornii nutgaar tuimergui baigaa hedii ch ... gesnee tuimeriin zeregleltei gedeg n yu gesen ch ugiin ?
  • 1000jin 2018-05-08 09:23:02
    hudlaa shaagaad l
  • ааааааааааааааааааааааааааааааааааааа 2018-05-08 09:14:29
    бороо яаж ороод байна? хэн бороог удирдаад бөайнаааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа