Байнгын хороо Дэгийн тухай хууль зөрчлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын удирдлагыг солихоор УИХ-д саналаа хүргүүлснийг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.

АТГ-ын удирдлагыг солих Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын их хурлын чуулгаы хуралдааны Дэгийн тухай хуулийн хуулийн 45.1 болон 45.2-т заасны дагуу хэлэлцэж Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсвэл дэмжихгүй шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Гэвч тус байнгын хороо уг хуулийг зөрчин хэлэлцэхгүй хэмээн шийдсэн байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг доор хавсаргав.
УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам:
45.1.Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
45.2.Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.

Эх сурвалж: PRESIDENT.MN
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-08 12:27:43
    баттулга чи иргэдээс баасанг тэргуун хатагтай болгох эсэхээ асуугаад уз дээ