Үндсэн хуулийн цэц хугацаа нь дууссан гурван гишүүнтэй боллоо
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.

Тэрээр ТӨХ-ны даргаар ажиллаж байгаад 2012 оны тавдугаар сарын 9-ний өдөр УИХ-аас нэр дэвшиж Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж байлаа. Тиймээс хуулиар олгосон бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.

Д.Сугараас гадна хуулийн хугацаа нь дууссан хоёр гишүүн Цэцэд байна. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн цэцэд суусан, Цэцийн дарга, орлогч даргаар тасралтгүй ажилласан хүн бол Н.Жанцан байдаг.

Түүнийг хамгийн сүүлд 2011 оны тавдугаар сарын 5-нд дахин томилжээ. Ингэхээр Н.Жанцангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил дөрвөн хоног болж байна гэсэн үг.

Бас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн бүрэн эрхийн хугацаа Н.Жанцангийнхтай адил нэг жил дөрвөн хоногийн өмнө дуусгавар болсон байна.

Н.Жанцан, Д.Наранчимэг хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлж Цэцийн гишүүн болгож байсан. Ингэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хоёр эрхмийн орны хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй юм.

Харин Д.Сугар УИХ-аас нэр дэвшиж байсан болохоор орных нь хүнийг нэр дэвшүүлэх эрх УИХ-д хадгалагдаж байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр Д.Наранчимэгийн оронд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг нэр дэвшүүлж байв. Харамсалтай нь УИХ, тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийнхэн эрс эсэргүүцэж, саналыг нь унагасан байдаг.

Тэр үеэр Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан Н.Жанцангийн талаар асуусан нэгэн гишүүний асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “...Жанцан гуайг Ерөнхийлөгч одоохондоо байж байг гэсэн” гэх хариултыг өгч байсан юм. Бас л марзан хариулт шүү.

Ингэж Р.Бурмааг унагаснаас хойш Ерөнхийлөгчийн зүгээс Цэцийн хугацаа нь дууссан гишүүдийн асуудлыг хөндөөгүй. Н.Жанцан, Д.Наранчимэг нар Цэцийн гишүүний бүрэн эрхийг эдэлсээр л суугаа юм.

Өнөөдөр энэ хоёр эрхэм дээр нэмэгдэж байгаа Д.Сугарын хувьд өнгөрсөн хугацаанд Цэцийн гишүүний бүрэн эрх халхавч, бамбай болж ирэх шиг болсон. Түүнтэй холбоотой гэх МИАТ-ийн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гэсэн хэд хэдэн хэрэг яригддаг. Тэгэхээр өнөөдрөөс Д.Сугарын оронд очих хүний нэр яригдаж таарна.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга хугацаа нь дууссан гишүүдийн оронд хэн хэнийг, хэзээ нэр дэвшүүлэх гэж байна вэ гэдэг мэдээлэл яг одоогоор алга.

“...Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэж үг бий. Бас “...Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэж ч ярьдаг. Нэгэнт хуулийн хугацаа нь дууссан энэ гишүүд “... Ерөнхийлөгч, бас УИХ хэзээ миний оронд хүнээ нэр дэвшүүлэх бол” гээд харж суугаа нь тодорхой юм. Үндсэн хуулийн цэц хавиар ийм асуудал байна. Гишүүдийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад л байдаг. Яагаад ч юм, байлгаад л байдаг.

Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс шал өөр албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа гэдэг юмаар оролдоод сууж байна. Түүний зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гээд оронд нь томилох хүнийг цахим санал хураалт гээчээр тодруулаад байгаа юм.

Угтаа Х.Энхжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлснээр 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр УИХ-аас АТГ-ын даргаар томилогдсон байдаг. Тэгэхээр түүний бүрэн эрх хэрэгжээд хоёр жил болоогүй байна гэсэн үг. Харин хуульд заасан хугацаа нь Цэцийн гишүүдийнхтэй адил зургаан жил буюу 2022 оны долдугаар сарын 8-нд дуусах юм байна.

Ер нь бол Үндсэн хуулийн цэц, АТГ хоёулаа Монгол Улсад хуулийг мөрдүүлэх үүрэгтэй онц чухал байгууллага. Тэгэхээр Ерөнхийлөгч маань эхлээд Үндсэн хуулийн цэцэд хугацаа нь дуусчихаад өөрийнх нь амыг харж суугаа хоёр хүний асуудлыг шийдэх хэрэгтэй болж таараад байгаа юм. УИХ ч бас өнөөдөр бүрэн эрх нь дуусч байгаа Д.Сугарыг чөлөөлөх асуудлаа шуурхайлах биз ээ.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-05-22 11:53:19
    "Бас л марзан хариулт шүү." Ингэж бичдэг сэтгүүлч байх уу?
    202.120.234.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд 2018-05-09 12:37:00
    Хугацаа нь дуусан бараануудыг шууд устгалд оруулах нь зүйтэй. Шийдвэрлэхгүй бол хор найруулсаар суугаад бн. Ман-н лаларууд юу л хийх гээд бг бол
    66.181.160.40
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-09 12:08:39
    HUULI bol huuli shdee Undsen huuli baiguulaga geed huuli zurchuud baihiin BUSAD turiin bolon alban gazaruud shuud l huuj tetgevert gargaad baihad Ene gazar yuve...
    122.201.21.38
    Мэдэгдсэн Хариулах
  • asar ih teneg shunal bn daa 2018-05-09 08:09:45
    idej uusan hunii tsarai zus, eruul mend etssiin dund az jargal alga aa
    119.40.97.2
    Мэдэгдсэн Хариулах
  • sbu 2018-05-09 07:31:52
    Сугар гуай эртхэн үүрнээсээ гарч Standart банкныхаа тайлбарт орсон нь дээр шүү хууль шүүх иргэн бүрт ижил үйлчлэх ёстой л юм бол үхсэнээ хийгээд ирүүгээ тана вэ...
    150.129.143.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Jjj 2018-05-09 07:29:59
    Sugar p***a g hurdan zailuulaachee. Erdenetiig idsen, turiin omchii horoond bhdaa idej uusaniig n shalgaach
    223.25.160.16
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-05-09 06:24:13
    өөрийн эрх мэдлийн ажлаа хийхгүй шал өөр юм руу хуйлраад байх юм даа үндсэн цэцэийн гишүүнд мэдлэгтэй л хүн хэрэгтэнй шүүтүүнээс биш намчихраад хэрэггүй
    103.212.117.117
    Мэдэгдсэн Хариулах
  • car  2018-05-09 05:54:01
    buudah heregtei
    202.131.244.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-09 04:55:14
    Ашгүйдээ хурдан байцааж монголын ард түмн үрэн таран хийсэн мөнгөө буцааж авья.Яаж ийм хүнээр цэц хийлгэдэг байнаа.Ичхээр юм Монгол төр харалган байсан байна шү...
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-09 02:42:19
    хөх тэнгэртээ найдах цорын ганц алхам үлдлээ юу долийсон лалараа. Шээс нь газар сайгүй хар тамхи борлуулж зарж түгээгээд, өөрөө хамаг өмч хөрөнг хаа сайгүй зар...
    64.119.17.228
    Мэдэгдсэн Хариулах
  • дандар 2018-05-09 01:33:31
    Женкогийн толгой иймхэн юманд хүрэхгүй байгаа юм даа, эргүү дагз, хажууд нь бас Зи гэх гөлчгий, таарсан нуснууд
    103.26.193.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-09 01:16:39
    Сугар гуай одоо хийсэн хэрэгийнхээ төлөө ялаа үүрэх энэ хүн ялаа үүрэхгүй бол төр маань хичнээн бохирдсоны л шинж
    112.72.14.210
    Мэдэгдсэн Хариулах