Сэтгүүлчдийг тагнасан асуудлаар хуулийн байгууллага хариу өгчээ
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн сард мэдээлэл хийж, “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хамтарч Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, нэр бүхий сэтгүүлч, хувь хүнийг тагнаж чагнасан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэсээс шалгаж, холбогдох  албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг ирүүлсэн” тухай мэдэгдсэн билээ.

Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хуулийн байгууллагын дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн прокурорын газар, Тагнуулын ерөнхий газарт хандан хуульд нийцсэн бодит мэдээллийг өгөх албан хүсэлтийг хүргүүлээд байсан юм.

Тэгвэл МСНЭ-д Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс “Эрүүгийн хэргийн тухай холбогдох мэдээллийг прокурорын байгууллагад хандан гаргуулж авах нь зүйтэй” гэх хариуг ирүүлжээ.
Харин Нийслэлийн прокурорын газраас “Прокурорын тухай хуулийн 56 дугаар зүйлд “Прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бусад этгээдэд хэргийн талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй”, 58 дугаар зүйлд “Улсын ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр бусад байгууллага, албан тушаалтан прокурорын хяналтын ажлыг шалгах, албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдож илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцын талаар мэдээлэл өгөхийг прокуророос шаардахыг хориглоно” гэж тус тус заасныг үндэслэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа хэргийн талаар тухайлсан мэдээлэл, лавлагаа өгөх боломжгүй байгааг мэдэгдье” гэсэн байна.
 
Тиймээс Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд нэр бүхий сэтгүүлч, хувь хүнийг тагнаж чагнасан гэх асуудалд холбоотой сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг МСНЭ-дээ албан ёсоор хандахыг хүсчээ.  

О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-05-09 01:21:56
    Хоер үг холбохдоо нам талруугаа амилуулдаг энэ эрхмүүдийг чагнасан танасан бол юу гэж улс оронд нууц нуух юмгүй болсон үед ёстой яршиг байнаа