П.Өнөрбат нарын зургаан бөх Али Алиевын тэмцээнд зодоглоно
Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин, Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Каспийск хотод болно.

49 дэх удаагийн дэх удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас “Хасу-Мегастарс” клубийн зургаан тамирчин хүч үзэхээр болжээ. Тодруулбал, МУГТ П.Өнөрбат, ОУХМ Б.Нэмэхбаяр, Б.Өлзийсайхан, Э.Тэмүүлэн, спортын мастер А.Мөнх-Эрдэнэ, Б.Наранболд зодоглоно. Тэд Дагестанд 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд тэндээсээ шууд Каспийскийн дэвжээнд зодоглоод эх орондоо ирнэ.

Тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн дэнслэх юм.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.