Иргэд аль чиглэлийн  унаанд сууж, хаа хүртэл явахаа ч мэдэхээ боольжээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 22-31-нийг дуустал автомашины сүүлийн тоог тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж байгаа. Арин эдгээр өдрүүдэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш нийтийн тээврээр сэлгэлт хийж зорчих шинэ үйлчилгээг иргэдэд санал болгож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн 60 гаруй чиглэлд үйлчилдэг автобусны маршрутад өөрчлөлт оржээ. Нийслэлийн тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг том, жижиг оврын автобусны 25 компанийн автобус цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр явахын тулд автобусны зарим чиглэлд өөрчлөлт орсон байна.

Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд 80 автобус хоёр минут, Сэлбэ- Зайсангийн чиглэлд 40автобус гурван минут, Чингэлтэй дүүргээс ТЭЦ 3-ын чиглэлд 30 автобус долоон минут, Нисэх- Дүнжингаравын чиглэлд 20 автобус найман минутын зайтай тус тус иргэдэд нарийн цагийн хуваариар үйлчилж байгаа аж.
 
Ийм өөрчлөлт хийснээр нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцал арилж, замын түгжрэл багасан, жолооч нар зорчигч суулгах гэж уралдахаа больж, үйлчилгээний соёл, аюулгүй байдал дээшилнэ гэж үзэж буйгаа нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн. Автобус ойрхон зайд явдаг болчихвол зорчигчид олон автобус дамжиж тэр хэрээр цаг, мөнгөө үрнэ. Тэгвэл үүнийг арилгахын тулд нэгэн шийдэлд хүрсэн нь өдрийн тасалбар гаргасан хэрэг. Ер бол иргэд ажил, сургуульдаа автобус дамжилгүй явлаа гэхэд өдөрт 1000 төгрөгөөр ирж, буцдаг. Харин өдрийн тасалбарыг 500 төгрөгөөр авснаар өдөрт хэчнээн ч чиглэлийн, хэдэн ч автобусанд түүнийгээ үзүүлээд суух боломжтой.
 
Ажилдаа ирээд харихад өмнө нь төлж байсныхаа талыг өгнө гэсэн үг. Гадуур их явдаг, автобусанд олон суудаг хүн бол өдөрт ердөө 500 төгрөгөөр “зугаалах" нөхцөл бүрдэж байгаа нь нийтийн тээврээс хийж буй дээрх үйлчилгээ юм. Харин цаг нартай уралдаж, ажлаа амжуулахаар яарч яваа, ажил ихтэй хүмүүс болон өндөр настнуудад автобуснаас автобус дамжих нь түвэгтэй байж ч мэдэх. Учир нь энэ өдрүүдэд хэрэгжүүлж байгаа автобусны шинэ үйлчилгээний маршрутыг иргэд төдийлөн мэдэхгүй байгааг хэлэх хэрэгтэй.
 
 
Ингээд арав хоног туршилтаар мөрдөгдөхөөр болоод байгаа автобусны шинэ чиглэлээр зорчиж үзлээ. Автобусны буудал болгон дээр урьд өмнөхөөсөө олон хүнтэй байх юм. Тэд аль чиглэлийн унаанд сууж, хаа хүртэл явахаа ч мэдэхээ больжээ. Бидний хувьд Таван шарын Геологийн төв лабориторийн буудлаас Ардын эрхийн автобусны буудал орох ёстой. Буудал дээр өдрийн турш хүчинтэй 500 төгрөгийн үнэтэй билет борлуулагчид гарчээ. Нэг автобуснаас буугаад өөр автобусанд суух бүртээ тэр тасалбараа үзүүлээд үнэгүй зорчино. Нэг ёсондоо сэлгэн суулт үнэгүй гэсэн үг. Ингээд хүмүүсээс асуун байж эхний автобусандаа суулаа. Хархорин захын буудал хүртэл явах гэнэ. Тэндээсээ дахиад дамжих нь. Эхний автобус пиг хүнтэй байлаа. Аргагүй биз дээ. Зүүнсалаа, Баруун салаа, Ханын материал чиглэлээс ганц энэ замаар л дамжиж хотын төв рүү ордог болохоор.
 
Хархорин захын буудал дээр буугаад шууд III хороолол орчих санаатай унаа хүлээсэн боловч ирсэнгүй. Буудал дээрх тасалбар түгээгчдээс асуусан боловч тэд өөрсдөө ч энэ шинэ маршрутыг гүйцэд ойлгоогүй байгаа бололтой. Нэлээд хүлээсний дараа Саппорро орох автобусанд суулаа. Мөн л хөл тавих зайгүй шахам хүнтэй. Автобусаар дүүрэн “Энэ хаа хүрч зогсох вэ, дараагийн буудал нь хаана вэ, яагаад өмнөх маршрутаараа явахгүй байгаа юм бэ” гэцгээх, хүмүүс. Саппорро дээр буугаад цааш III хороолол орох унаатай таарлаа. Дотроо бараг л “Ашгүй минь” гэж бодлоо. Ядаж л III хороолол орсон байхад автобусны сонголт олон, дээр нь хүний хөл шингэрэх байх гэж бодсоных.
 
Гэтэл автобус маань Ахуй үйлчилгээний төв хүрээд л цааш явахгүй гэнэ. Бас л дамжих нь. Энэ хооронд цаг явсаар л. Өглөө тогтмол цагт ажилдаа явдаг бидэн шиг хүмүүст энэ арай л тохирохгүй үйлчилгээ болжээ. Ахуй үйлчилгээний төвөөс шууд Ардын эрх хүртэл явах унаа хайсан боловч байсангүй. Бид Гандан орж байж тэндээсээ Ардын эрх хүрэх автобусанд суух нь. Ингээд яарсандаа хамгийн түрүүнд ирсэнд нь суулаа. Гандангийн буудал дээр өмнөхөөсөө ч их хүмүүс зогсоно. Гайхаад асуутал эндээс Сансар, Шархад, Долоон буудал орох тус тус ганцхан маршруттай болжээ. Тэдгээр автобуснууд бас ч үгүй хүлээлгэж байж ирээд пиг дүүрээд явах юм. Гэтэл жижиг тэрэг давхиж ирээд “Долоон буудал явлаа" гээд л 1000 төгрөгөөр дөрөв таван хүн суулгаж аваад давхих. Бодвол бас л над шиг яарсан нэг нь хурдхан явахаа бодоод сууж байгаа байлгүй. Гандангийн буудал дээр гайхаж зогссоор нэг автобусанд суулаа. Нөгөөх маань ашгүй шууд Ардын эрх орох юм байна. Ингэж нэг юм зорьсон газартаа хүрлээ.
 
Гэтэл өнөөдрийнх шиг ойд төөрсөн юм шиг явж үзсэнгүй. За бид яахав хэсэг зуур үргэлжлэх юм даа гээд өнгөрч болох. Гэтэл хотод ирээд удаагүй шинэхэн оюутнууд энэ чиглэлдээ дасчихаад эргээд есдүгээр сарын нэгнээс эхлээд төөрөөд эхлэх вий дээ. Автобус хүлээх зуур хамгийн өрөвдөлтэй харагдсан нь гадаадын жуулчид. Жуулчид ихэнхдээ нийтийн тээврээр зорчих юмуу явган алхадгийг хэн хүнгүй мэднэ. Ахуй үйлчилгээний буудал дээр зогсч байхдаа хоёр жуулчинг харлаа. Гартаа газрын зураг барьчихжээ. Сайн харвал автобусны маршрут бололтой. Тэгээд л хоорондоо гайхаж ярилцаад л. Аргагүй шүү дээ. Тэрэн дээр зурагдсанаар нь явахгүй байгаа юм чинь. Хотын иргэн хажууд нь төөрчихөөд зогсч байхад шинэхэн ирсэн жуулчин бол бүүр толгой нь эргээд ядаж байгаа биз.
 
Ийнхүү баахан будилж төөрч сая нэг ажил дээрээ ирэх замд хоёр нөхөр “Гэртээ харих буудал дээрээ буунгуутаа хэрэглэсэн тасалбараа өөр хүнд зарчихаж болохоор юм байна. Тэртэй тэргүй би өнөөдөр дахиж гадуур гарахгүй юм чинь. Маргааш тэр мөнгөөрөө маргаашийнхыг худалдаад авчихна” гэж ярилцаж байхыг сонслоо. Ингээд бодохоор нийтийн тээврийг ухаалаг, хурдан болгох гээд хийж буй энэ ажилд шинэчлэх зүйл их олон байна аа. Үгүй дээ л, өмнө нь 40-50 минут явж байж ирдэг газраа нэг цаг 30 гаруй минут болж байж ирлээ. Дээр нь болоогүй таван автобус сэлгэн сууж байж шүү. Энэхүү “Метро зураглал” нэртэй өөрчлөлтийг эхний ээлжинд энэ сарын 22-31-ний хооронд мөрдөх ч хэрвээ туршилт амжилттай болвол “Метро зураглал”-ыг нийслэлийн нийтийн тээвэрт нутагшуулах нь.
Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zov ajil 2014-08-25 12:56:23
    ene ih zov ajil bolson. tsaashdaa iim bgaasai gej husii
    103.10.23.67
    Мэдэгдсэн Хариулах
  • сараа 2014-08-25 10:00:37
    урьдныхасаа дээрдээд байх юм алга хуучин нь дээр юм байна.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-25 04:07:41
    mashintai humuusd saikhan sanaa bsan bhdaa. gehdee ene heden udur uunees bolj mash ih buhimdlaa
    202.131.228.178
    Мэдэгдсэн Хариулах
  • gomdol 2014-08-25 02:25:53
    ene batuul yu hiigeed bgaa ym bwe ard tumnee turshiltiin tuulai bolgohoo bolio ta nar avtobusnii buudal deer ymar ih humuus yaj uur utsaartai bgaag ochij haraachee avtobusand buun heruul yg l galzuursan bars aytai humuus l bn uneheer buruu sanaa bna
    202.179.20.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Baigal 2014-08-25 02:02:04
    Ene ikh zob shiidver bna gej bodson. Shineleg sanaa, vilchilgeeg irgeddee nevtrvvlj bgaad bayartai bna.
    202.179.20.155
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-25 01:28:42
    Иргэдийн хэд дамжиж цаг алдаж ажилдаа хоцрох огт хамаагүй болжээ, хүнийг нь мартсан үйлчилгээ
    202.179.23.145
    Мэдэгдсэн Хариулах