Ерөнхийлөгчийг “Мөстэй дуэль”-д дуудав
“Ice Bucket Challenge” буюу мөстэй ус өөр дээрээ асгаж, олны танил урлаг соёлын, спортын алдартан, улстөрчдийг сайн үйлсэд дууддаг аян өрнөж дэлхий нийтийг хамраад байна. Булчин татах өвчний эсрэг эхлүүлсэн энэхүү аянд АНУ-ын экс ерөнхийлөгч Жорж Буш, Ерөнхийлөгч Барак Обама, алдарт дуучин Лэди Гага гэх мэт одууд нэгдээд байгаа.

Дэлхий нийтийг хамарсан энэхүү давалгаанаас монголчууд ч хоцорсонгүй. Хошин шогийн продакшны жүжигчдийн эхлүүлсэн мөстэй усны аян УИХ-ын гишүүдэд халдварлав. Тухайлбал,  “Мөстэй дуэль”-д “Шар айраг” хамтлагийн дуучин, НИТХ-ын тэргүүлэгч Г.Ганхүү УИХ-ын гишүүн М.Зоригт, С.Тэмүүжин нарыг дуудсан юм. Тэгвэл М.Зоригт гишүүн дуэлийн дуудлагын хариуг өгчээ. Тэрбээр, “Манай Г.Ганхүү “Ice bucketchallenge”-аар сайн үйлсийн аянд дуудсаныг хүлээн авлаа. Хүн төрөлхтөнд заналхийлж байгаа энэ айхтар өвчин тархи толгойнд яаж нөлөөлдөг болохыг мэдрэхээс гадна энэ хэцүү өвчнийг эдгээх олон улсын үйлсэд 100 доллар хандивлалаа.

Мөн Сүхбаатар аймгаас ирж байгаад осолдож хүнд гэмтсэн олон хүмүүст хэвтэх ор байхгүй шалан дээр хэвтэцгээж байснаас үүдэн ГССҮТ-д хоёр сая төгрөг хандивлаж байна. Олон ортой болоорой, одоогоор 200 гаруй хүн шалан дээр эмчлүүлж байна” хэмээсэн юм.  Тэрбээр, дараагийн гурван хүнийг мөн мөстэй дуэльд дуудсан юм. Түүний мөстэй дуэльд дуудаж буй хүн нь SocialMediad идэвхитэй жиргэгч Ч.Ганзориг, сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, ангийн найз УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар юм.

Түүнчлэн дуудагдсан гурван хүн усаа ч цацуулж, гол нь хандиваа ч сайн өгөөрэй гэдгийг санууллаа. Мөн МУГТ Ц.Шаравжамц УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Баттулга, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг мөстэй дуэльд дуудаж сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа. Ямартай намрын сэрүү унах хүртэл энэхүү аян монголчуудыг нэгтгэж, тусламж хэрэгтэй хүмүүст хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Монголын мэдээ
Х.Өнөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.