Гуалингаас бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх саналыг дэмжлээ
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийв.

Уг хуулийн төсөлд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцэд ногдлуулсан гааль, НӨАТ-ыг татвар төлөгчид буцаан олгохоор тусгажээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр  мод, модон бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлсөн татвараа буцаан авахад нийт хэчнээн төгрөг зарцуулах талаар судалгаа хийсэн эсэхийг Гаалийн ерөнхий газрынхнаас тодруулав.

Ажлын хэсгийн зүгээс, импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн ахуйн нэгжүүдийг өнгөрсөн 5 жилийн хугацаанд гааль, НӨАТ-аас чөлөөлөхөд, нийтдээ 19 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, таван жилийн дунджаар үзэхэд жилдээ энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүд 2.5-3 тэрбум төгрөгийн татвар төлдөг гэсэн судалгаа бий.

2018 оны эхний улирал буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл аж ахуйн нэгжүүд энэ төрлийн татварт 97,8 сая төгрөг төлсөн  байна хэмээн хариулж байлаа. Анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан "Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах" горимыг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.    

Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-09 10:23:49
    ой санамж гэж алгаа енгерсен долоо хоногт хангалттай л ярьсан шуудээ