С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэнэ
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод сар болжээ. Тэднийг Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьсон юм.
 
Тэгвэл С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хорих хугацаа өнөөдөр дуусч байна.

Тиймээс тэднийг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах хүсэлтийг өчигдөр Нийслэлийн прокуророос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд ирүүлжээ. Тэднийг үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг шийдэх шүүх хурал өнөө өглөө 09.00 цагт тус шүүхэд товлогдсон байна.

Тэднийг үргэлжлүүлэн хорих үндэслэлээ хэрэв батлан даалтад гаргавал дахин гэмт хэрэг хийж, баримтуудыг устгаж магадгүй гэж үзэж буй.

Харин хоригдож байгаа хоёр эрхмийн хувьд нэг нь эмнэлэгт байгаа бол нөгөө нь залхаан цээрлүүлэлт явагдаж байна. Бүтэн сар хориход ганцхан удаа байцаалт авсан байна гэдгийг ил захидлаараа илэрхийлсэн юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-05-10 01:53:57
    naad gereenuudee ehleed ashigtai ashigguig ny unen zeveer togtooh heregtei, baitsaan shiitgej,horij urgelj amjina