С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дахин нэг сар хорих шийдвэрийг гаргалаа
Монгол Улсын  25 болон 28 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнөөдөр шүүхээс батлан даалтад гаргахыг шийдвэрлэсэн ч прокурор дахин гомдол гаргаж, түүнийг нь шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая хэлэлцэж шийдвэрлэлээ.

Уг нь өнөөдөр Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Уг шүүгчийн захирамжид хуульд заасан эрхийнхээ хүрээнд прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч хянаад С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж үндэслэл тодорхойгүй бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Иймд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа гэсэн үг.  Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар ирээгүй ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-05-10 16:26:49
    gaduur baitsaa l daa
    • Alna shu 2018-05-10 16:51:34
      Shaagaarai lalraa. Ci niilj ulsaa zarsan lalar uu te? Chamaig ch udahgui duujilnee
  • Прокурормаа 2018-05-10 15:02:12
    Нэг өдөр ямар олон шийдвэр гаргадаг юм бэ,нэгийг л гарга л даа ,,энэ олон шүүгч дотор нэг өдөр 2 өөр шийдвэр гаргадаг шүүгч байж болдоггүй юм уу аан
  • Zochin 2018-05-10 14:08:47
    Naad eh ornoo zaragsadaa 2-jil naanaa horiod tendees ni shuud taslaad changaruu ach nasaar ni horison ch bagadanaa buh hurungii ni huraah estoi shuudee.yamar ch...
  • Zochin 2018-05-10 13:52:22
    Uls toriin togloom hiihee bolih heregtei. Humuus uurlaad ehleheer yarch gomdol gargaad shuuh yarch shiidver gargadag ineedem.
  • иргэн 2018-05-10 12:56:49
    емгеелегчийн хэрэг байгаа юмуу худлаа зангиа зуусэн хэлбэрдэгч нар шуух хурлаас суулээ хавчаад зугтаадаг емгеелегчеер яах вэ дээ
    • хуульч 2018-05-10 13:54:16
      Өмгөөллийн тухай хуулийг 6 ЖИЛИЙН ӨМНӨ ХҮЧИНГҮЙ болгосон юм чинь ??? ЗОРИГИЙН ХЭРЭГТ ОРСОН ӨМГӨӨЛӨГЧИД ШҮҮГЧ,ПРОКУРОР гэх мэт НАЙТАХАД ХАНИАД ХҮРДЭГ ХОЙНО
  • Оллоо.мн 2018-05-10 11:59:04
    Болж муу дээрэмчид...
  • Зочин 2018-05-10 11:52:20
    маш зөв амжилт хүсье?
  • Иргэн 2018-05-10 11:48:25
    Ёо ямар сайхан мэдээ вэ. Шудрага шүүхэд амжил хүсье.