Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өчигдөр баярлуулан гомдоов. Нэг сар хэцүү нэртийнд байсан эрхмүүдийг батлан даалтад гаргах шийдвэрийг Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч гаргасан ч Нийслэлийн прокурорын газраас гаргасан хүсэлтийг дүүргийн эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч нь дахин хэлэлцэж, өдөр нь гаргасан шүүхийн шийдвэрээ цуцалсан юм.
Тодруулбал, Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг цуцлахаар гаргасан шийдвэрийг дахин хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авч дээрх нэр бүхий хүмүүсийн хорих хугацааг 1 сараар сунгасан юм. Үдээс хойших шүүх хуралдаанд яллагдагчдын өмгөөлөгчид ирсэнгүй. Учир нь үйлчүүлэгчдээд хорих ангиас гаргаж авахаар 461 дүгээр ангийн гадаа очиж хүлээсэн ч тэдний хүсэл мөрөөдөл талаар өнгөрөв.
Уг нь үдээс өмнөх шүүх хуралдааны шийдвэрийн дараа Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров “Хорихгүйгээр шалгуулъя” гэсэн бол С.Баярын өмгөөлөгч “Шүүх хараат бус байж бие даасан шийдвэр гаргалаа. Шүүхэд итгэх итгэл сэргэлээ” гэж мэдэгдсэн өмгөөлөгчдийг бас баярлуулан гомдоов. Хамгийн гол нь цагдан хорьж байгаа нэрийдлээр улстөрийн залхаан цээрлүүлэлт явагдаад байна гэж яллагдагчид болон өмгөөлөгч, ар гэрийнхэн нь хэлж буй. Гэвч улсын яллагчаас тэднийг хорьж шалгах үндэслэлтэй хэмээн тайлбарласан байгаа юм.
Нэг өдрийн дотор шүүх хоёр шийдвэр гаргахыг үзлээ. Шүүхээс гаргасан сулла, хорь гэсэн шийдвэрийн алинд нь олон нийт итгэх вэ. Үнэхээр эргэлзээ төрүүлж чадав. Шүүгчид нэгнийхээ шийдвэрийг үгүйсгэдэг юм байна. Магадгүй гаргасан шийдвэр болгоны цаана том улстөр явж байхыг үгүйсгэхгүй юм. Ийнхүү экс Ерөнхий сайдууд дахин нэг сар хоригдох бөгөөд тэднийг батлан даалтад гаргавал, хавтаст хэрэгт нөлөөлнө, хэргийн материал, баримтуудыг устгаж магадгүй хэмээн прокуророос үзжээ
О.Сайхан
Оллоо.mn