ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийн салбарынхан суулт хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт:
Сүхбаатарын талбай дээр Эрүүл мэндийн салбарт шудрага үнэлэмж тогтоохыг шаардсан АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ болно.

09:00 цагт: ОХУ, Энэтхэг, Англи, Бангладеш, Монгол улсын их дээд сургуулийн эрдэмтэд, судлаачдын оролцсон “Нягтлан бодох бүртгэл, аудит ба үнэлгээ“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн номын сангийн байрны 502 тоотод болно.

09:00 цагт: “Төсвийн шууд захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь” сэдэвт зөвлөгөөний нээлт Туушин зочид буудлын 5 давхарт болно.

11:00 цагт: “Инновацийн үзэсгэлэн-2018” “Улаанбатар чуулга”-ын байранд болно.

11:00 цагт: Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй “БЯЦХАН ЗОРЧИГЧ” аяны нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

11:00 цагт:  Монгол дахь Энэтхэг соёлын төвөөс санаачлан Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв хамтран "Хүүхдийн хөгжлийн төлөө" сайн үйлсийн арга хэмжээ Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн "Орд" арт галерейд болно.

11:00 цагт:  MN-Мэдээллийн төвд Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбооноос хумс, сормуус урлалын олон улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт:  Тэнгис кино театрын урд талбайд Нийслэлийн хороодын дунд Гамшгаас хамгаалах буухиа тэмцээн болно.

12:30 цагт:  "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор тавдугаар сарын 18-27-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо зохион байгуулна. Мөн Монголын шилдгийн шилдэг 24 шатарчин Гүрж Улсын Батуми хотод болох 43 дахь Дэлхийн шатрын олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эрхийн төлөө өрсөлдөх болсон талаар Монголын Шатарын холбооноос мэдээлэл хийнэ.

13:00 цагт:  “Бид нэг гэр бүл” өдөрлөг Гэрлэх ёслолын ордонд зохион байгуулагдана.

15:00 цагт:  Вьетнам улсын Ханой хотын Намын хорооны дарга ноён Дао Дык Тоан Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуультай танилцана.

20:00 цагт:  “Гэрэлт гудамж”-ны нээлтийн үйл ажиллагаа болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.