Богд хааны музейн захирал О.Мэндсайхан салбарын сайддаа хандлаа
Монголын минь өв соёл, үүх түүх арвинтай зуун жилийн нүүр үзэж буй Богд хааны ордон музейг тойруулан газар шорооны ажил эхлүүлсэн нь нийгэмд нилээд шүүмжлэл дагуулж, анхаарал татаад байна.

Тухайлбал, “АПУ” гэх эрх дархтай, эд хөрөнгөтэй компани тус газрын тусгай хамгаалалтын бүсэд асар барих нэрийдлээр баар цэнгээн, шоуны газар нээхээр, урин дулаан цагтай уралдаж, улайрч буй нь энэ юм.

Ордон музейн удирдлагуудын үгийг огтоос тоодоггүй “АПУ” компанийхантай тэмцэлдээд ч арга барагдаж яваа захирал нь аргагүй эрхэнд салбарын сайдадаа хандаж аврал хүсчээ.Тодруулбал, БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаад тус музейн захирал О.Мэндсайхан дээрх асуудлаар хандсан байгаа ажээ.

Түүний хувьд олон жил АПУ-гийнхантай “алалцаж” тэмцэж байгаа ч өнөөдрийг хүртэл ямар ч шийдэлд хүрч, шийдвэр гаргаагүй байна. Тиймээс холбогдох газруудад хандаж буй аж.  

Үнэт үзмэр дурсгал болсон үүх түүхтэй газраа үеийн үедээ өвлүүлэн үлдээе гэж бодож байгаа бол өнөөдрөөс эхлэн хамгаалалт, хараандаа авах нь салбар яамны ажил баймаар санагдах юм. Салбарын сайд нь түүх соёлын дурсгалт газраа хамгаалах уу, эсвэл АПУ-гийн талд “ажиллах” уу гэдгийг цаг хугацаа харуулах байх. Энэ талаар эргэн мэдээлнэ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-05-11 09:13:07
    АПУ Батхүү одоо болиочоо Шуналын вирус
  •  2018-05-11 09:05:37
    АПУ ГЭЖ шуналын дэвийг хаагаач. АПУ- н Батхүү 1986 оны үед сүүний машинтай сүүнд шумбаж байсан мэдээ сонинд гарч байсан даа.
  • Tug 2018-05-11 06:37:43
    Taarsan xvndee xandaj de.naad Tsogzolmaa gj shunal APU-g yaj ch chadaxgvi.tsug arxi pivo gudarxaa l bodno.xarj baigaarai.
  • хотын иргэн 2018-05-11 05:53:10
    АПУ-гийн захирал Батхүүг авчирч энэ газар модноос дүүжилбэл таарна.Яам нь дуугарах ёстой шүү. Улсын түүх пиво, архины үнээс дордох ёсгүй дээ.
  • ZOCHIN  2018-05-11 04:58:16
    UDAHGUI BOLOH HOL BOMBOGIIN DELHIIN AVARGA SHALGARUULAH TEMTCEENIIG UZEH , ZUNII TCAGT JUULCHID ZALUUCHUUD SUUJ TAIVAN AMRAH TIIM ORCHING TEND ...
  • zochin 2018-05-11 04:29:35
    unuudur asar margaash barilga
  • del 2018-05-11 04:25:52
    APU g shataa
  • Dorlig 2018-05-11 03:35:57
    Bathuud mungu oldoj boloo!
  •  2018-05-11 03:29:20
    ЭНЭ АПУ ГЭЖ ҮНЭН ЛАЛРЫН ГАЗАР БАЙНА АА.