Шүүх алдаа гаргасан уу, Улсын комисс чанаргүй барилга хүлээж авсан уу
“Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр хоёр хоногийн өмнөөс эхлэн “Сант” бүрэн дунд сургуулийн хашааны гадаа уриа лоозон тавьж, ганцаараа суулт хийж эхэлсэн юм.

Түүний энэ удаагийн суултын гол зорилго нь “Сант” сургуулийн эцэг эхчүүдэд болон нийгэмд зөв мэдээллийг өгөх, мөн шүүхийн хууль бус шийдвэр тогтоолыг эсэргүүцэж ийнхүү дахин сууж байгаа нь энэ юм. Хамгийн гол нь “Сант” сургуулийн удирлагууд Б.Батдэлгэрийг буруутгаж байгаа хэрнээ чанаргүй барилгадаа хүүхдүүд сургаад байна шүү гэдгийг олон нийтэд ойлгуулахаар ганцаараа суулт хийж байгаа нь энэ юм. 

Тодруулбал, “Бүрэн цутгамал” компани нь 2013 онд “Сант” сургуулийн өргөтгөлийг барьсан бөгөөд үүнээс хойш эрүү, иргэний захиргааны хэрэг маргаанууд өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.

Б.Батдэлгэр захирлын хувьд давхардсан тоогоор 2055 хоног шалгаад эцэст нь хэрэгсэхгүй боллоо гэсэн тогтоолыг гардуулж өгсөн байдаг. Бүхэл бүтэн 6 жил гаруйн хугацаанд эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон тэрбээр гэм буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгож цагаатгуулахаар эргүүлээд гомдол гаргасан байдаг. Гэтэл шүүхээс чанаргүй барилга барьсан гээд улсын яллагч нь 6 жилийн хорих ял оноож шийтгэсэн. Шүүх шийдвэрээ гаргадаг юм байж.

Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл чанаргүй барилгад “Сант” сургуулийнхан хүүхдүүдээ сургаад байгаа юм бэ. Үнэхээр шүүх алдаа гаргаж, чанаргүй гэдгийг нь нотлоод байгаа юмуу, эсвэл Улсын комисс анхнаасаа чанаргүй барилгыг алдаа гаргаад хүлээгээд авчихсан юмуу.

Нөгөөтэйгүүр тус сургуулийн захирал Д.Зургаанжин гурван шатны зохиомол хэрэгт Б.Батдэлгэрийг буруутгахдаа төрийн алба хаагчдыг бусармаг хууль бус хэрэгтээ татан оролцуулж байгаа нь эхнээсээ ил болж байгаа. Жишээлбэл, мэргэжлийн хяналтын 3 байцаагч эрхээ цуцлуулсан. Чанаргүй барилгыг чанартай гээд хуурамч баримт бичиг бүрдүүлээд УК хүлээгээд авсан хэргийг нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Д.Зургаанжин захирал Улсын комисс дээр чанартай барилга гэж хэлдэг хэрнээ Эрүүгийн хэрэг дээр чанаргүй барилга барьсан гэж гүтгэдэг гэнэ. Үүнийг ойлгохгүй байгаа юм.

Д.Зургаанжин хууль хяналтын байгууллагынханд илт нөлөөлдөг. Түүний гаргаж өгсөн баримт материалыг үндэслэж буруутгадаг. Харин захирал Б.Батдэлгэрийн гаргаж тавьсан баримтуудыг няцаадаг, үгүйсгэдэг ийм л зам, зарчмаар явж байгаад суулт зарлагч тэрбээр гомдоод байгаа юм. Нөгөөтэйгүүр эрүүгийн хэргийг гардан хийсэн хүнд хариуцлага тооцдог. “Бүрэн цутгамал” компанийн туслан гүйцэтгэгч компанийг буруутгаагүй байж хяналт тавьсан ерөнхий компанийн эзнийг нь буруутгаж яллах гээд, мөн Захиргааны хэргээр торгууль ногдуулах гээд байгааг Б.Батдэлгэр хүлээж авахгүй эсэргүүцээд байгаа юм.

Тэрбээр “Би эцсээ хүртэл үнэний төлөө явна. Манай ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл төлбөр болох 500.0 сая төрөгийг өгөхгүйн тулд зохиомол гурван эрүүгийн хэрэгт шалгуулж, намайг хохироох, манай хийсэн ажлыг хууль бусаар өөр компаниар хүлээн авах зэрэг хууль бус үйлдлүүддээ “Сант” сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг ашиглаж, тэдний  үгээр ажлаа хийж байгаа төрийн албан хаагчид байгаад маш их харамсаж байна.

“Сант” сургуулийн захирал Д.Зургаанжингийн хууль бус үйлдэлд тусалсан шүүгчийн туслах Б.Ундармаа ажлаасаа халагдсан, 3-н Улсын байцаагч эрхээ цуцлуулсан, НХТ,ЕТГ-ын хяналтын инженер Р.Баасанжав, Үндэсний архивын газрын архивч Б.Нямаа нар арга хэмжээ авахуулсан, НХТ,ЕТГ-ын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа тэргүүтэй Улсын комисст ажилласан албан хаагчид ЧД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг, Улсын комисстой холбоотой хоёр захиргааны хэрэг, Ерөнхий гүйцэтгэгчээр хүлээн авсан “Голомт констракшн” ХХК-тай хийсэн Ажил гүйцэтгэх гэрээ хуурамч болохыг Ерөнхий прокурор тогтоосон бөгөөд одоо СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хүчин төгөлдөр бус хэлцэл болхыг тогтоолгохоор иргэний хэрэг үүссэн,  Шүүхэд худал мэдүүлэг өгсөн  гэх үндэслэлээр “Анод катод” ХХК-ийн инженер Б.Батдэлгэр БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа зэрэг нэг ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй  олон олон асуудлууд  урган гарч байна.

Намайг чанаргүй барилга  барьсан, надаас болж “Сант” сургууль хохирсон гэх энэ зохиомол эрүүгийн хэрэгт  “Сант” сургуулийн эрх ашгийг хамгаалж байгаа өмгөөлөгч гэх хүмүүсийн худал нотлох баримт, худал үйл явдлыг ҮНЭН болгох гэж улайран дайрч байгааг харахаас, тэдний үгэнд итгэж шийдвэрээ гаргаж байгаа прокурор, шүүгч нарыг үнэндээ ойлгохгүй байгаа.

Уг нь эдгээр хүмүүс “Хуульч би Монгол Улсын Үндсэн хуулийг даган мөрдөж, хуульчийн үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг чанд сахиж, шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалахаа батлан тангаргалъя. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж хуулчийн тангараг өргөсөн байдаг" гэж ярьсан тэрбээр суултаа цаашид ШЕЗ болон шүүхүүдийн гадаа хийнэ гэлээ.

 

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зургаанжин 2018-05-11 07:43:19
    Шүүгч зөвхөн мөнгө өгсөн хүнд л тусалж ажилладаг. Тэдний тангараг нь тонгорог болоод мэдлэг, шудрага эх оронч чанар нь бүр устсан шүү дээ Лүндэндорж лүд минээ
  • Бат 2018-05-11 04:46:53
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    • Tug 2018-05-11 06:45:48
      Mongold ter danxaisan toriin bvtets xereggvi...eronxiilogchiin zasaglaltai bolood gvitsee...xuuli togtoox baiguullaga n bas tsomxon bx xeregtei.
  • Зочин 2018-05-11 04:13:52
    Энэ Сантын захирал ч зовж үхэх дурак байна даа. Үр хүүхэдээ боддоггүй пизда юу
  • зочин 2018-05-11 03:49:18
    Улсын комисс юуг ч хүлээгээд авдаг юм биш үү