Дайчин нөхөрлөлийн замаар залуус хамтдаа
Халхголын байлдааны 75жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Дайчин нөхөрлөлийн замаар” хэмээх Орос - Монгол залуусын нэгдсэн тойрон аялал зохиогдож байгаа юм.
 
Энэхүү аяллыг Батлан хамгаалах яам, МЗХ хамтран зохион байгуулж байгаа аж. Монгол-Оросын залуучууд оролцсон “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал энэ сарын 19- ний өдөр Монгол Улсын дархан хил Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гараагаа эхэлсэн билээ. Оросын талаас 75 оролцогчийг Сэлэнгэ аймгийн Аптанбулаг боомтоор орж ирэх үед Монголын талын зохион байгуулагчид болох Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн шалган нэвтрүулэх албаны удирдлага, аймгийн ЗДТГ, Монголын залуучуудын холбооны төлөөлөгчид болон Аптанбулаг сумын иргэд хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ.
 
Тэдний аялал цааш үргэлжилж Дархан хотоор дайран, Орхон аймаг руу хөдөлсөн юм. Найрамдлын Дархан хотод цэргийн ангийн бие бүрэлдэхүүн, соёл урлагийн уран бүтээлчид “Дархан 50 цогцолбор”-ын талбай дээр хүндэтгэл үзүүлж, уран бүтээлчдийн тоглолт, БХЯ-ны шагнал, урамшуулал болон Дархан хотын удирдлагын мэндчилгээгээр үргэлжилж ОХУ-аас суугаа эрхэм консул нийт оролцогчдод цаашдын аялалд нь амжилт хүссэн юм. Тэд энэ сарын 23-ны өглөө Зайсан толгой
дахь Зөвлөлтийн дайчдың хөшөөнд цэцэг өргөн Оросын Эрхүү хотоос буухиачлан авчирсан “Мөнхийн гал”-ыг дурсгалын цогцолборт асааж ахмад дайчдаа алдаршуулан, хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн маршал Г.К.Жуков, улсын баатар Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөлөө.
 
 Үүний дараа “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалд оролцогч Монгол-Орос залуусыг МЗХ тусгайлан хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат тойрон аялалыг амжилттай зохион байгуулж буй ЗХЖШ-ын удирдлагууд болон аялалд оролцогч Монгол-Орос залуусыг МЗХ-ны хүндтэй цол тэмдгээр шагнаж цаашид аяллаа амжилттай үргэлжлүүлэх урам зоригийг нэмлээ. “Дайчин нөхөрлөлийн замаар” аялалд оролцогчид 24-нд Халх гол руу хөдлөх бөгөөд тэд Хэнтий, Дорнод аймгаар дайран Халх голд очих аж. Тойрон аялалд оролцогчид Эрхүү хот - Аптанбулаг - Сэлэнгэ - Орхон - Дархан-Уул - Улаанбаатар - Хэнтий - Дорнод - Халх гол гэсэн маршрутаар нийт 5500 км аялж байгаа юм.
 
Аяллын зорилго нь Халх голын дайнд оролцсон ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэж, тэрхүү түүхийг танин мэдүүлэх, гавьяа шагналаар нь бахархах, эх оронч үзлийг залууст төлөвшүүлэх, мөн Орос- Монгол ахан дүүсийн найрамдалт харилцааг улам бэхжүүлэхэд оршиж байгаа билээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.