Таеквондочид ААШТ-ийг зорилоо
Таеквондогийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-28-ны өдрүүдэд Вьетнам улсад болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын таеквондогийн шигшээ багийн дөрвөн тамирчин дасгалжуулагч Хо Ин Ёны удирдлага дор оролцох гэж байна.

Тодруулбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Т.Билэгсайхан, 58 кг-д Э.Буяншагай, 63 кг-д М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 49 кг-д Б.Намуун нар өрсөлдөхөөр өнөөдөр Вьетнамыг зорилоо.

Тус тэмцээнд манайхаас таван тамирчин оролцохоо мэдүүлсэн ч “Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн анхны монгол таеквондоч П.Тэмүүжин эрүүл мэндийн шалтгаанаар өнжиж байна.

Манай баг тамирчид Азийн АШТ-ий бэлтгэл сургуулилтаа “Олимп таеквондо”, Сэлэнгэ аймгийн “Мараната таеквондо” клубт хийжээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-12 05:32:08
    медальт гэдэг нь юу гэсэн уг вэ мэдээ бичиж чаддаггуй мал уу