Чөлөөтийн охид Ташкентийн дэвжээнээс гурван медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентэд болж байна. Өчигдөр чөлөөт бөхийн охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн барилдаан болж, манай улсаас охидын 40 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Батсайханы Номун, 69 кг-д Архангай аймгийн тамирчин Ганболдын Намуунцэцэг нар мөнгө, 61 кг-д Завхан аймгийн тамирчин Батхуягийн Оюунгэрэл хүрэл медаль хүртэв.

40 кг-д Б.Номун хэсгийн барилдаанд Энэтхэгийн Светег цэвэр, Казахстаны Марал Тангарбергеноваг 9:2-ээр, хагас шигшээд Японы Коконэ Йокохамаг 8:4-өөр, эзэн орны Миножахон Самиевад цэвэр ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон юм.

61 кг-д Б.Оюунгэрэл хэсэгтээ БНХАУ-ын Зао Кинийг 9:2-оор ялсан ч Энэтхэгийн Аншу Аншуд 1:4-өөр ялагдав. Хагас шигшээд Японы Рүка Натамид 0:4-ээр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Агсунгул Азизоваг цэвэр ялсан. 

69 кг-д Г.Намуунцэцэг хэсгийн барилдаанд БНХАУ-ын Зан Менгвейд 0:4-өөр ялагдсан ч Японы Риерү Одаг 2:1-ээр ялсан. Хагас шигшээд Энэтхэгийн Аншу Гужжарыг 7:4-өөр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Хятадын Зан Менгвейд дахин учраа таарч оноогоор цэвэр ялагдлаа.

Харин 46 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Алтанцэцэгийн Отгонзаяа, 53 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Мөнхбатын Пүрэвтунгалаг нар хэсэгтээ нэг ялж, хоёр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ. 
 

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-12 08:15:57
    сайн бна баяр хургэе манайд охидууд мундаг шуу