БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллаж байна

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тавдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Тус аймагт хоёр жил тутам зохион байгуулагддаг орон нутгийн их дээд сургуулиудын улсын VI зөвлөгөөн болж байгаа өгөөд уг зөвлөгөөнд салбар яам өндөр ач холбогдол өгч буй. 

Тавдугаар сарын 10-ны өдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус аймгийн Дарви, Зэрэг сумдад ажиллалаа. 
 

 

Дарви сумын ерөнхий боловсролын сургууль нийт  74 багш, ажилчидтай бөгөөд  мэргэжлийн  боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Сургуульд 645 хүүхэд суралцаж байгаа бол сургуулийн дотуур байр 120 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. 
 

 

Сургуулийн хичээлийн байр болон дотуур байрны цахилгааны монтаж, суралцагчдын  ширээ сандал муудсан, 5 ангийн ширээ сандлыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгааг сум, сургуулийн удирдлага салбар яамны сайдад уламжиллаа. 
 

 

СӨБ-ын тухайд суманд 2-5 насны 309 хүүхэдтэй. Үүнээс 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт 192 хүүхэд хамрагдаж, 18 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шинээр барьж, гал тогооны 1, 2 дугаар хоолны тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай.

Соёлын төв нь 7 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дотор гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж шаардлагатай байгаад салбарын сайдад уламжиллаа.

Үүний дараа Зэрэг суманд ажиллалаа. 
 

 

Тус сумын ерөнхий боловсролын сургуульд 658 хүүхэд суралцаж, 2 дотуур байранд 162 хүүхэд амьдарч, нийт 68 багш ажилчидтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

Эрэгтэй хүүхдийн дотуур байрны барилгыг шинэчлэх, 1990 онд ашиглалтад орсон 2 давхар хичээлийн байрны барилгад их засвар хийх, 10 ангийн ширээ сандал шинэчлэх шаардлагатай байна гэв.
 

 

Сумын хүүхдийн цэцэрлэг 190 хүүхэдтэй. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 89 хувьтай, 27 багш ажилчидтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. 1984 онд баригдсан хуучин цэцэрлэгийн барилгад их засвар хийж, гал тогооны 1, 2 дугаар хоолны тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай байгааг салбар яамны сайдад танилцууллаа.

БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-05-13 02:35:14
    Сайд аа та мэднэ 12 төгссөн хүүхэд бүр их дээд сургуульд сурах оюуны чадамжгүй энэ олон хэрэггүй дээд сургууль чинь ард түмнийг төрийг дампуурууллаа
  •  2018-05-13 02:00:22
    Saihan amarch, zugaalj yavna uu, said aa. Yadarch bolku shuu, said mini. khool sain ideerei.