“Бүрэн цутгамал” барилгын компанийн захирал Б.Батдэлгэр “Сант” сургуулийн гадаа гурван өдөр суулт хийсэн билээ.
Тэрбээр шүүхийн хууль бус шийдвэрийн талаар болон олон нийтэд, сургуулийн хүүхдүүдийн эцэг эхчүүд зөв мэдээлэл ойлголтыг өгөхийг зорьсон юм. Гэвч энэ үеэр түүний талаар болон компанитай нь холбоотой ташаа мэдээлэл гарч эхэлжээ. Тиймээс Б.Батдэлгэр “Eagle.mn, EagleTV, ikon.mn зэрэг худлыг үнэн болгож бичдэг хэвлэл мэдээллийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэнэ” гэж мэдэгджээ.
Худлаа ташаа мэдээллийн тухайд гэвэл “Бүрэн Цутгамал” ХХК “Сант” сургуулийн цахилгааны ажлыг гүйцэтгэхдээ эскпертизээр батлагдсан зургийг зөрчиж хийснийг гурван ч шинжээчийн багийн дүгнэлтээр тогтоожээ. Уг ажлыг шинээр хийлгэхэд Сант сургуульд 100 орчим сая төгрөгний хохирол учирсан байна гэх ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан цацсан байна.
О.Сайхан
Оллоо.mn