“Монгол бадарчин” шоу боллоо
Амай буюу Ж.Золбаяр энэ сарын 12-нд UB паласын концертын их танхимд “Монгол бадарчин” шоуг зохион байгуулжээ.

Түүний хувьд оюутан залууст цуврал лекц уншдаг байсан бол энэ удаад “Монгол бадарчин” төслийг хэрэгжүүлж, энэ хүрээнд таван ном гаргажээ. Энэ удаа шоу тоглолтоор дамжуулан өнгөрсөн хугацаанд мэдсэн судалснаа ард түмэндээ тайлагналаа.

Шоугаар дуу хөгжим, жүжигчилсэн тоглолт, танин мэдэхүйн мэдлэг олгох сургалт гээд олон хөтөлбөр багтаажээ.
Тоглолтод нь АЖ, ерөөлч магтаалч Ц.Цэрэндорж, “Харанга”хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Т.Дэлгэрмөрөн, уртын дуучин Б.Номин-Эрдэнэ зэрэг урлагийнхан орж ая дуугаа өргөжээ.

Дашрамд, Амай эрүүл мэндийн шалтгаанаас болж дахиж гадаад улсаар бадарчлахгүй гэдгээ дуулгав. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.