Дорнодчууд Хэрлэн голоо тахив

Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, уул, усаа тахин шүтэх, лус савдгаа аргадах заншил бүхий Хэрлэн голын тахилгыг Билгийн тооллын хаврын адаг сарын 28-ны лусын буулттай өдрийн морин цагт буюу Аргын тооллын 05 дугаар сарын 13-ны  өдрийн 11:40 цагаас Баянтүмэн сумын нутаг Бөгтөр харын рашаан хэмээх газар зохион байгууллаа.

Тахилгын арга хэмжээнд Дорнод аймгийн Иргэдийн Төлөөллөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл болон холбогдох агентлаг, хэлтсийн удирдлагууд болон Дорнод нутгийн ард иргэд оролцов.

Тахилгын үеэр аймгийн Бурхан шашны төв Данриг Данжаалин хийдийн лам, хуврагууд “Юлтий”, Хэрлэн голын сан, газар лусын сан зэрэг ном хурж, аймгийн “Үл бүдгэрэх өв” төслийн хүрээнд Хэрлэнгийн баръяа чуулга “Хэрлэнгийн баръяа” дуу, Хэрлэн голын магтаал өргөж, гол ус, лус савдгаа тахин, баясгасан бөгөөд тэнгэр хангай хур бороо хайрласан сайхан арга хэмжээ боллоо хэмээн иргэд, олон нийтийн зүгээс талархалтай хандаж байлаа.

Түүнчлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай асуудлыг хэлэлцэж, аймгийн тахилгатай уулаар Булган сумын нутаг дахь Хан уул, Баян-Эрхэт уул /Туг уул/, Халхгол сумын нутаг дахь Богд цагаан уул /Вангийн цагаан уул/, Баяндун сумын нутаг дахь Угтам уул, аймгийн тахилгатай голоор Хэрлэн, Халхгол, Онон, Улз, Галын голыг тодруулсан бөгөөд таван голын тахилгыг  жил дараалан зохион байгуулахаар тогтсон байна.

Мөн уг арга хэмжээнд иргэд,  олон нийтийг хамруулах  зорилгоор нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчилжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иш чааваас 2018-05-14 11:15:39
    Тэгж дэмий монго цаг vрж байхаар хогийг нь цэвэрлэж эрэг усаа хамгаалдаг бургасаа тариач! Хэддvгээр зуун бэ?
    66.181.185.246
    Мэдэгдсэн Хариулах