С.Одонтуяа гишүүний “намрын синдром”
УИХ-ын ги­ш­­үүн С.Одон­туяа ца­хим хуудсандаа “Стандартыг нь бага зэ­рэг өөр­­чил­вөл олон цэцэрлэг нээг­дэх боломж байна. Хүүхэд гэртээ эзэнгүй байх нь эрсдэлтэй. Та бүгд дэмжиж өгнө үү.” хэмээн бичсэн нь олны эгдүүцлийг төрүүлэв.

Түүний энэхүү санаа нь эцэг, эхчүүдэд төдийлэн таалагдсангүй.

Учир нь стандартаа хангаж чадаагүй цэцэрлэгт хүүхдээ даатгаж, орхино гэдэг нь өөрөө эрсдэл дагуулах нөхцөлийг бий болгоно. Түүгээр ч зогсохгүй С.Одонтуяа гишүүн болоод УИХ дахь эмэгтэй гишүүд найман сарын сүүлчээр цэцэрлэг, сургуульд санаа зовнидог хачин зуршилтай болох нь энэ жил батлагдлаа.

Өөрөөр хэлбэл эмэгтэй гишүүдийн “намрын синдром” хөдлөхөөр цэцэрлэгийн тухай яриа хүчээ авдаг бололтой. Тэд өнгөрсөн жилийн өдийд мөн л сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу гэх зэргээр ам амандаа бувтнаж байсан. Гэвч ямар ч амжилт олоогүй. Тэгэхээр тэдний санаа зовинол улирлын чанартай ажил гэдэг шиг сар, сард хувьсан өөрчлөгдөх мэт.

Түүнийгээ С.Одонтуяа гишүүн бататгах мэт олон нийтээс дэмжлэг хүсч тун удахгүй цэцэрлэгийн стандартын талаарх хэлэлцүүлгийг өрнүүлэх сурагтай.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • САЛБАДАЙ 2014-08-25 13:38:18
    ЭНЭ АВГАЙ БҮҮР МАНАРЧИЖ ЮУГААЧ ЯРИАД БАЙГААГАА МЭДЭХЭЭ БОЛЬЖ ӨӨР ХЭЛЭХ ЮИ ОЛДОХГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ ТЭНЭГИЙН ДУУГҮЙ НЬ СҮРТЭЙ ГЭДЭГ ШИГ ДУУГҮЙ БАЙЖ БАЙГААД НЭГ ЮМ ДУУ ГАРСАН ЧИНЬ ЭВГҮЙ АВИА ГАРЖ ДЭЭ ЮУ ЯРИАД БАЫГААГАА Ч МЭДЭХГҮЙ ТЭНЭГ АВГАЙ ВЭ ЭНЭ ЕР НЬ ЖАГСА
    202.179.2.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Дамба 2014-08-25 04:10:50
    Стандарт гэдэг чинь байрны яс чанарыг биш тэдэн м2 талбайд тэдэн хүүхэд байна гэдгийг өөрчлөх санаа юм шүү. хүмүүсээ тэгвэл нэг ангид 25 хүүхэд байдаг бол 28-30 болно оо гэсэн үг 4,5 хүүхэд нэмэгдэхээр улсын хэмжээнд овоо хөөрхөн тоо гарна ш дээ
    103.26.193.18
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-25 03:57:11
    zailaaaaa teneg
    103.26.193.2
    Мэдэгдсэн Хариулах