Богд хааны музейн газраас “АПУ”-д өгсөн дарга хэн байв
-Асар барих гэж байгаа компанийн үйл ажиллагааг зогсоожээ-
 
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах түүхэн дурсгалт газар болох Богд хааны ордон музей, “АПУ” компани хоёрын хооронд үүссэн газрын маргаан олон жил үргэлжилж байна.

Өнөөдрийг хүртэл нэг талдаа шийдэгдээгүй. Хотын захиргаа болон холбогдох газрууд нь ямар нэгэн шийдвэр гаргаж, шийдэлд хүрэлгүй явсаар ийнхүү өнөөдөрт ирэв.

Гэвч өнгөрсөн долоо хоногт дээрх түүх соёлын өв болсон ордон музейн эзэмшлийн газарт АПУ-гийнхан иргэдийг зугаатай тавтай тухтай зусуулахын тулд хөлбөмбөгийн асар барих ажилдаа ханцуй шамлан орсон нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.

Тус газрын удирдлагууд, ажилтнууд дээрх ажлыг эсэргүүцэж салбарын сайд болон мэргэжлийн хяналтын байгууллагад өнгөрсөн долоо хоногт хандсан бөгөөд энэ долоо хоногт хариу авах ажээ.

Тэгвэл энэ газрын маргааны асуудлын талаар тус газрын захирал О.Мэндсайханаас тодруулахад “Яам руу болон мэргэжлийн хяналтын байгууллага руу албан бичиг өгсөн байгаа. Үүнтэй холбогдуулан хамгаалалтын бүсийн асуудал яригдаж байна. Хамгаалалтын бүс гэдэг бол улс тусгай хэрэгцээндээ газрыг аваад түүх соёлын дурсгалт үнэт зүйлийг хамгаалах орон зай үүсгэж байгаа асуудал. Тэгэхээр Засгийн газрын тогтоол биелэгдэхгүй байна. Тогтоолыг биелүүлэх нь ЗГХЭГ хянадаг. Мөн нөгөө талаар Засгийн газрын тогтоол ёсоороо бол Нийслэлийн Засаг дарга, салбарын сайд хянах ёстой” гэлээ.
 
Тиймээс өнгөрсөн баасан гаригт тус газрыг зорилоо. Богд хааны ордон музейн зүүн хойд талд нь барилга байгууламжийн ажил өрнөж байгаа бөгөөд шар алаг хувцастай хүмүүс газар ухаж, мөн явган хүний чулуун зам тавьж харагдлаа. Тэд ажлаа их шуурхайлж байгаа харагдана. Тэдэн дээр очиж, ирсэн хэрэг явдлаа учирлаж, энд юу барих гэж байгаа талаар учирлаж асуухад “Бид мэдэхгүй. АПУ компанийн захилгаар ажил гүйцэтгэж байна. Хөлбөмбөгийн асар барих гэж байна. Түүнээс баар цэнгээний газар биш” гэж ундууцав. Мөн зураг хөрөг авахуулахыг ч зөвшөөрөхгүй “Яагаад зураг аваад байгаа юм бэ” зарим нэг нь уурласан юм.

Богд хааны ордон музейн газрын маргаанд Нийслэлээс огт хариу өгдөггүй
 
Ингээд музейн захиргаа руу орж Бүртгэл мэдээллийн санч Ц.Гүнчин-Ишээс зарим зүйлийг тодруулав.

-Газрын маргаан хэзээнээс эхэлсэн бэ?

-Богд хааны ордон музейн 5.8 га газрыг хамгаалалтын бүс тогтоох тухай Засгийн газрын тогтоол 2001 онд гарсан байдаг. Үүний дараа 2008 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга байсан Загджав гэж хүн захирамж гаргаад “Ван трейд” гэх компанид хойд бүсийн газрыг эзэмшүүлсэн байдаг. Таван жилийн хугацаатай эзэмшүүлээд 2012 онд  дууссаныг Нийслэлийн Засаг даргын захирамжаар 17 жилийн хугацаатай сунгасан байдаг. Ингэж л газрын маргаан үүссэн.

-Энэ асуудлын хүрээнд хаана хандаж, ямар хариу шийдвэр хүлээж авдаг байсан бэ?

-Нийслэлийн Засаг дарга, БСШУЯ, мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гэх мэт маш олон газар хандаж, удаа дараа хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэрт хүрээгүй байна. Нийслэлээс огт хариу өгдөггүй. Мэргэжлийн хяналтаас удаа дараа хүсэлт тавьсаны дагуу шалгаж үзээд хамгаалалтын бүсийг хэвээр хадгалж, дотор нь үүссэн газрын маргаан асуудлыг шийдвэрлэж өгнө  үү гэж Нийслэлийн Засаг даргад хүсэлт хүргүүлэхээр мөн л хариу байхгүй. Ер нь бол Засгийн газрын тогтоол дээр хамгаалалтын бүсэд ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглосон байгаа юм. Хамгийн зовлонтой асуудал нь өнөөдрийг хүртэл газрын маргаан шийдэгдэхгүй байгаад гол учир байна.

-“Ван трейд” компанийхантай уулзсан уу. Чухам юу гэх юм?

-Уулзаагүй. Тус компаниас зун хөлбөмбөг үзүүлэх асар барих гэж байгаа хэмээн энэ газар шорооны ажлыг эхлүүлсэн. Барилгын ажил эхлэнгүүт нь очиж уулзахад “АПУ-гаас захиалсан юм” гэхээс өөр зүйл хэлээгүй. Маш хүчтэй техник ашиглаж байгаа учраас барилгад чичиргээ өгч байна. Асар баригдлаа гэж бодоход мэдээж архи согтууруулах ундаагаар үйлчлэхээр согтуу хүмүүс музейн хашаа руу шээхээс өгсүүлээд их зүйл гарна.

Харин АПУ-гийн ерөнхий менежер гэх залуутай утсаар холбогдож хийж байгаа ажлыг чинь зөвшөөрөхгүй гэж хэлэхэд “Танайд ямар ч аюул байхгүй. Бид нар тэрийг бодолцож байгаа” гэсэн. Угаасаа Соёлын тухай хуулиар ч музейн дэргэд барилга байгууламж барихыг зөвшөөрдөггүй.

 -Салбарын сайддаа хандсан байгаа юм байна. Одоо цаашид яах вэ?

-Бид нар нэгдүгээрт энд баригдаж байгаа асарын ажлыг зогсоохыг хүсч салбарын сайддаа хандсан. Цаашлаад бид газрын асуудлаар холбогдох газруудад дахин хандана. Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт ордон болохоор хамгаалалтын бүсэд ямар ч барилга байгууламж барих боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тодорхой бүс шаардлагатай байдаг. Гэтэл АПУ-гийнхан өөрсдийнх нь эзэмшлийн газар гэж ойлгоод байх шигээ.

Ийнхүү музейн гадна талбайд хөлбөмбөгийн асар барих ажлыг өрнүүлжээ. Харин музейн дотроо үзмэр сэргээн засварлах хэсэгчилсэн ажил эхэлж, засварын байдалтай байв. Тус музейн удирдлагууд болон ажилчид нь салбарын сайд Ц.Цогзолмаад их найдаж байна. Түүнийг салбараа бодож, түүхэн дурсгалт газраа бодож зөв зүйтэй шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэсэн юм.

Харин өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Богдын музейн газрын удирдлагууд уулзаж, асар бариулж байгаа “Ван трейд” компанийн үйл ажиллагааг зогсоосон байна.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-05-15 11:23:53
    АПУ MCS 2 муу архи олноор хийж олон гэр бүлийг зовоосон хорлосон гэмээ үүрэх цаг ирлээ
    64.119.19.239
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-15 07:19:36
    APU kompani Van trade gedeg hulhi companiar damjuulan bur muzein gazriig hulgailah gej uzjee. Iimess novshiin APU companii buteegdehuuniig hereglehgui ee
    213.55.176.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-15 02:05:17
    Bugdeeree niilj ene uls ornoo ezentei bolgoj uud ni tatahgui l bol ene ikh shunaltai humuus oorsdoo zogsohgui ue udmaa damjuulaad l luivardah bn do.
    59.153.113.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Davaa 2018-05-14 16:26:32
    Zaisand gazriig utgaar ni zarsan nuhur Zagdjav guai
    66.181.161.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-14 13:12:14
    Загджав Цагдаагийн дунд гэж байхад гуйж орсон, Дараа нь Цагдаагаас хөөгдсөн Ховдын хулгайч Хан-Уулын хамаг газрыг зарж хөрөнгөжсөн Н.Энхбаярын гутал долоогч
    112.72.14.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Х 2018-05-14 12:49:23
    Мөнхбаяр өгсөн
    202.9.41.140
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2018-05-14 11:38:46
    зөвшөөрөл өгсөн балайг ард түмэнд ил болгоод албан тушаалаа урвуулан ашигласан гээд дээлийг нь нөмрүүлээч
    103.57.92.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-14 08:49:10
    Газрын буцаан авч цэцэрлэгт хүрээлэн айгуулах нь зөв шийдвэр байх. Сайхан ногоон байгууламж байсан даа. АПУ даварч байна шүү
    122.201.26.13
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-14 08:28:01
    Ван трэйд гэж Ван овогтын компани уу?
    112.72.14.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-05-14 07:09:09
    Zahirgaanii odmaa shuugchid og ter iimerhuu hereg deer ajillah tun sonirholtoi kkkk ene shuuhees shudarga es garna gej naidaad ch heregguieee
    112.72.14.149
    Мэдэгдсэн Хариулах
  • бодлын хулгайч 2018-05-14 06:47:24
    манайхаас өөр түүх дурсгалт зүйлсээ устгадаг орон гэж байхгүй байх. ухаангүй ноёдын мөнгөний төлөөх тэнэг үйлдэл_ийм газруудыг эрж олон төр буцааж авах хэрэгтэ...
    43.228.129.65
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-14 05:58:49
    ер нь хариуцлагын тогтолцоог чангалж өгөхгүй бол иймэрхүү асуудал шийдэгдэхгүй найзан дундаа өнгөрөх вий а
    66.181.160.28
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-14 05:32:59
    Батүүлийн балаг дуусахгүй ,,,, өшөө зөндөө зүйл бий,,, Тэр Туул голын эргээр олон зуун аж ахуйн нэгжид өгсөн зөвшөөрлийг нь цуцлаач ээ
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-14 05:19:43
    Загджав газрын наймаа хийгээд мөнгийг нь аваад өвөртөлчихсөн юм биш үү?
    66.181.189.34
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-05-14 05:00:45
    GAZRAA APU D TUREESLEED L OLSON ASHIGAA MUZEIDEE NAAGAAD L YVSAN N DEERDEE.GAZRIIG BOL ZARAHGUI HATUU GEREEGEER L TUREESLEED.
    106.68.23.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-14 02:59:40
    Тэр тухайн үеийн гарын үсэг зурсан хүмүүс л буруутай, ХЭХЭХ тэднийг дуудаж асуу. буруутай хүнд нь хариуцлага тооц ХЭХЭХ, аймаар амархан шийдэх асуудал.
    150.129.140.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-05-14 02:46:04
    Hotiin darga nar gazar olgoj avilgal avah Ajil hiideg baijee. Bugdiig shalgaj hariutslaga tootsoh heregtei
    64.119.17.15
    Мэдэгдсэн Хариулах
  • erguu yumnuud  2018-05-14 02:33:31
    Zagdjav gej erguu ogson yum baina sh dee.
    210.137.44.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-14 02:23:14
    хаха, ерөнхийлөгч нь очихоос нааш ямар ч асуудал шийдэгдэхээ больж дээ хөөрхий. ийм л завхарсан нийгэм болчоод байна
    49.0.144.67
    Мэдэгдсэн Хариулах
    • hun 2018-05-14 02:47:02
      harin tiimee. muu zewuun nowshnuud.
      43.228.130.186
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-14 02:21:10
    2012 онд 17 жилээр сунгасан хүн нь УЛСЫН БААТАР БАТ-ҮҮЛ мөн үү?
    64.119.23.208
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2018-05-14 02:30:26
      Мөнхбаяр гэнэ
      66.181.179.161
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-14 02:18:07
    1 saryn khugatsaatay khul bumbug uzuulji tsengekh geed tuukhiinkhee dursgald khalddag erguu lalaruud mongold l baydag baykh ,
    150.129.143.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-14 02:16:06
    Бас 2 жижиг байшинг нурааж маш сайхан ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн барих хэрэгтэй байна.
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • ???????????? 2018-05-14 02:15:29
    Эзэнгүй айл шиг замбараагүй ийм улс гэж өөр байдаг болов уу? Дээд шатны дарга наршуу юмнууд нь доошоо шаардах нүүргүй, нээнтэгтэй шавжнууд!!!
    202.179.18.49
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-14 02:04:43
    дарга хэн бэ хэн хариулах юм бэ
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-14 01:59:19
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.114
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-05-14 01:54:03
    Хариуцлагын тогтолцоог хүчтэй болгоё. Зөвшөөрөл өгсөн хүнийг нь яг тогтоогоод хариуцлага хүлэллгэх хэрэгтэй. Алийн болгон бидний өмчийн хумсалж баяжих юм бэ.
    202.131.225.141
    Мэдэгдсэн Хариулах