Эмч, сувилагчдийн цалин амьдралын хэрэгцээг хангаж чадахгүй байна гэв
Сувилагч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд өнгөрсөн баасан гарагаас  эхлэн ажил хаялтын өмнөх суултыг эхлүүлээд буй. Ялангуяа сувилагч нар баярын өдрөөрөө өөрсдийнхөө төлөө цалингаа нэмүүлэхийн тулд суулт зарлана гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ ҮЭ-ийн холбооноос нь баярынх нь өдөр суулт хийлгээд яах вэ хэмээн болиулсан билээ.

Харин энэхүү суулт өнөөдөр 09.00-11.00 цагийн хооронд үргэлжиллээ. Суулт хийж байгаа МЭМАҮЭ-ийн холбоо болон эмнэлгийн ажилтнууд “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардаж байна” хэмээсэн юм.

Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3,2 дахь заалт, нэмэлт хэлэлцээрийн 1,3,5,7,8 дахь заалт, Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт хэлэлцээрийн 3,4 дэхь заалт, нэмэлт хэлэлцээрийн 1,4,2,3,5,6 дахь заалтууд өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй үл тоож байгааг эрүүл мэндийн салбарын ажилтнууд эсэргүүцэж ажил хаяхаар суулт хийж байгаа юм.
 
Мөн түүнчлэн тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн бөгөөд шаардлагын хариугаа нааштайгаар авахын тулд хугацаагүй суултаа үргэлжлүүлнэ гэв.

Өнөөдрийн суултанд бүх дүүргийн болон улсын нэгдсэн эмнэлгийг төлөөлж тус бүр нэг эмч ирсэн бөгөөд эрх ашгийнхаа төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.
 
МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Сувилагч нар өргөсөн тангарагтаа үнэнч, шөнийн ээлжиндээ цурам хийлгүй хонож ачаалалтай ажиллачихаад гар дээрээ 400 мянган төгрөгийн цалин авчихаад яаж амьдрах юм бэ. Асар их зээлтэй учраас гадагшаа буюу БНСУ руу гарах гэж зүтгэж байгаа нь үнэн. Өнөөдөр эмч, сувилагч нар зүдэрч ядарч уйлж ажиллаж байна. Тиймээс бид Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөгийг таслан зогсоохын төлөө энэ суултыг хийж байна. Энэ тэмцлээ өдөр өдрөөр чангаруулан тэмцэх болно” гэлээ.

Монголын 3 сая хүн амд 3244 эрүүл мэндийн байгууллага, 47173 ажилтан үүнээс 10000 их эмч, 18913 сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хүний нөөцийн хүртээмж, орон тоотой холбоотойгоор гарч буй эрсдэл, алдаа зөрчлийн хариуцлагыг эмч, эмнэлгийн мэргэжилтэн үүрч, арга хэмжээ авахуулан сэтгэлзүйн дарамтад орж ажиллаад их эмч 558-634 мянга, сувилагч 466-526 мянган төгрөгийн цалин авч байгаа нь амьдралынх нь наад захын хэрэгцээг хангаж чадахгүй цөхөрч байна.
Түүнчлэн 2014 оноос хойш цалин хөлс огт нэмэгдээгүй өнөөдрийг хүрсэнд бухимдалтай ажиллаж байна гэдгээ суулт зарлагчид онцолсон юм.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2018-05-16 15:56:45
    Mongol tugrigiin hanshiig bodlogoor unagaj, bulegtee ashig hiisen buruutnuudiig hai daa
  • irgen 2018-05-15 02:28:27
    Emch nariin gart ami uregdegsdiin ar geriinhen l ta nariin esreg boslogo garvah baih.Uul uurhai barilga geed undur tsalintai ajil hiiheech.Hudulhuunii homdoltoi...
  •  2018-05-15 02:12:46
    ЗЭВСЭГТ бослогод орчуул сайн байна шүү. олон хүн уухай хадаанаа даа.
  • Бат 2018-05-14 23:40:58
    Хүн бүр үхчихгүй л бол тэтгэвэрт гарнаа тэтгэвэрийн хүн мөн л иднэ ууна мөнгө хэрэгтэй байх юм тэтгэвэр нэмээч
  • Сайн тэмц 2018-05-14 17:20:39
    Тэмцсэн шиг тэмцээд цалингаа нэмүүлээч. Эргэж буцаад л, дарга нарын ам мэхэнд ороод байх юм. Арчаагүй хогнууд.
  • irgen 2018-05-14 14:29:23
    Ys goridson nohoi shig.Emchiinhee ner turiig uursduu gutaalaa daa.Bidnii tsaling nem gehiin orond uvchind sanalsan irgedee une tulburgui emchilie gedeg boloosoi...
  • Нннн 2018-05-14 12:20:12
    Нийгмээр нь гуйлгачин болгосон энэ төр ичих нүүр алгаа ард түмээн эрүүл байж амьдарна энэ хүмүүс шиидэж чхдахгүй арьсаа хамгаалаад үлдэнэ та нарын тэмцэл нийгми...
  • zochin 2018-05-14 10:08:39
    Yildbserchnii eblel khiikh ajilgyi uchir dandaa jagsaal tsuglaand duudaj suuna Odoo bolimoor um ard tumen zalkhaj bna ...