УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр хоёр зодолдож нэгнээ хэвтэрт оруулсан талаар мэдээллийг TV9 телевизийн "Монгол коммент" нэврүүлгийнхэн орон даяар цацсан билээ.
Тэгвэл өнөөдөр Ж.Мөнхбат зодуулсан гэх мэдээллийн талаар сэтгүүлчдэд тайлбар өгчээ.
Тэрбээр “Н.Номтойбаярыг зодуулсан гэдэг мэдээ би олж уншсан. Өмнө нь олон удаа ийм төрлийн мэдээлэл гарч байсан. Энэ удаагийн мэдээлэл бол арай дэндүү мэдээлэл байна билээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой хоёр сайт болон ТВ9-өөр гарсан. ТВ-9 телевизийн сэтгүүлч баталгаажаагүй баримт цацсандаа уучлал гуйсан. Миний бие ар гэрийн гачигдлаар чөлөө аваад, эмнэлгээр явж байгаад өчигдөр Улаанбаатар хотод ирсэн. Энэ хооронд ийм мэдээлэл цацагдсан байсан. Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл. Харилцан зодоон хийсэн явдал байхгүй. Одоогоор ар гэрийн гачигдалтай, хувь хүнийхээ хувьд ч сэтгэлзүйн таагүй нөхцөлд байна. Сүүлийн үед надтай холбоотой нүүрсчин, казиночин гэх мэдээлэл их гардаг. Тоогоод байдаггүй. Намайг харлуулах гэсэн хүмүүст хандаж битгий ийм юм хийгээч гэж хүсмээр байна” гэв.

О.Сайхан
Оллоо.mn