Яруу найрагч А.Эрдэнэ-Очир таалал төгслөө

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр таалал төгсчээ.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул А.Эрдэнэ-Очир найрагч  Монголын их утга зохиол, яруу  найрагт түүхийн шинэ хуудсыг нээж, “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн  нэгэн үеийн яруу найрагчдын тодоор гэрэлтсэн төлөөлөгч болсон бөгөөд асгарсан их авьяас билэг, ундарсан их уран бүтээлээрээ уншигч олондоо танигдан, хүлээн  зөвшөөрөгдсөн энэ цагийн   шилдэг уран бүтээлч байв.

Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болсон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан юм. 

Мөн тэрээр шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн болсон билээ.

Түүнчлэн өөрийн  бүтээл туурвилаас гадна монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэднийг яруу найрагт хөтлөн оруулах, ач тусыг нь мэдрүүлэх, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулан ажилладаг утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн байв.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хайран ..... 2018-05-17 13:08:25
    Ямар харамсалтай мэдээ вэ. Миний хайртай найрагч. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.
    112.72.14.188
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-15 08:55:15
    um maani bad mi hum. ih ert odloo doo. yamar shaltgaan baisan yum bol doo.
    210.137.44.100
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-05-15 06:17:28
    архинаас болсон, яруу найрагч нар дандаа архинаас болж үхдэг шүү. с,батмөнх ,,, гээд,,,
    112.72.14.5
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2018-05-15 14:43:17
      Yunas bolov gej chamass asuusan yumu
      122.201.24.153
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-15 05:20:30
    сайхан залуу насандаа хорвоогоос буцсанд итгэж чадахгүй, нулимс дуслуулан байна. дэндүү уяхан найрагч минь голын тохой шүлгийг өөрөө уншихыг сонсоод ханамгүй ...
    202.179.24.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Erdene 2018-05-15 03:24:15
    Haramsaad haranhuilaad suuj bna!
    66.181.176.139
    Мэдэгдсэн Хариулах
  • сүрэн 2018-05-15 02:46:30
    харамсалтай хайран сайхан ирээдүйтэйяруу найрагч таалал төгссөнд харамсаж байна төрөл төрөгсөдөд нь гүн эмгэнэл илэрхийлэе
    27.123.212.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюун 2018-05-15 02:16:32
    маш их харамсалтай байна амгалан нойрсоорой
    27.123.213.2
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-15 01:57:32
    Юунаас болов? Эрүүл мэндийн сайд хариуцмаар ажил байх шүү.
    66.181.178.189
    Мэдэгдсэн Хариулах
    • unshogch 2018-05-15 12:44:26
      eruul mendee hun eeree l hariucah estoi bus uu
      188.104.149.221
      Мэдэгдсэн Хариулах
  • Гайбий 2018-05-15 01:54:29
    Ийм залуугаараа таалал болж байгаагийн шалтгааныг мэдмээр байна
    202.179.24.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Чээгий 2018-05-15 01:23:47
    Өчигдөр орой сонсоод худлаа байгаасай гэж бодсон юмсан. Тун ч харамсалтай яа
    103.9.90.50
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-14 23:44:01
    yaw daa duu mini yu bolowo haramsaad ch barahgui ni
    122.201.21.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Онгоцны инженер 2018-05-14 23:12:06
    Ум сайн амгалан болтугай Та бурханы орондоо тайван нойрсдоо
    66.181.176.250
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-14 15:43:37
    ум мааний бад мэ хум /буруу бичсэн бол ершеегээрэй/ терел терегсдед нь гун эмгэнэл илэрхийлье
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2018-05-14 14:51:55
    Haramsaltai, tengeriin orondoo taivan noirs doo
    27.123.214.103
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2018-05-14 14:51:31
    Ymar haramsaltai yum be. Um sain amgalan boltugai
    121.183.159.109
    Мэдэгдсэн Хариулах