Монгол өрхүүд сард дунджаар 1.0 сая төгрөг олж, 1.1 сая төгрөг зарлагаддаг
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны нэгдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.0 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 137.6 (15.4%) мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Үүнд цалин хөлсний орлого 52.3 (10.4%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 26.6 (38.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэгдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 118.8 (12.6%) мянган төгрөгөөр өсчээ. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон
бусад зарлага 96.4 (13.8%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ оны нэгдүгээр улиралд 967.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 73.8 (8.3%) мянган төгрөгөөр өсчээ. Харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ 993.2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.2 (5.7%) мянган төгрөгөөр өссөн байна.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл/2018 оны нэгдүгээр улиралд/:
 
  • 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 119.5 (13.4%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 66.9 (7.5%) мянга,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 127.5 (14.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 129.3 (14.5%) мянга,
  • 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 258.6 (29.0%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 269.4 (30.2%) мянга,
  • 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 70.5 (7.9%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 72.2 (8.1%) мянга байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд дурджээ.
Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-05-16 10:51:33
    Tsalin nemegdeegui,ajiliin bair baikhgui baikhad uaj urkhiin orlogo nemegddeg um.
  • Ганбаатар 2018-05-16 02:22:25
    Цалин нь хэвээрээ байхад юмны үнэ хаданд гараад байхад юуны орлого өсөх Худлаа судалгаа гаргаж тавиад байдагаа болиоч
  • irgen 2018-05-15 13:00:24
    ajil zunduu bainasht, zugeer l hunii garnaas belen yum haraad surtsan niigmiin novshuud. orhiin tsalin chin sai tugrug hurehgui bol hoh chinsht.
  • no 2018-05-15 12:21:48
    Hudlaa,manaih eejiin tetgever,duugiin bugd 600000p 5 hun amidardag,malgui bol ongoroo
  •  2018-05-15 12:19:46
    Дэмий шүү ДЭмбэрэл цагдаад хэлнэ шүү. Хохь чинь шүү хогийн саванд чихнэ шүү. Хохь чинь шүү хувьсгал хийнэ шүү.
  • Т 2018-05-15 08:06:51
    Яаж ийм худлаа юм бичиж чаддаг бнаа. Шал худлаа тоо баимт
  • яана даа, харамсаж байна 2018-05-15 07:53:38
    Монголчууд хэтэрхий баян гэж хэлээд байна уу? Монголчууд хэт их ядуу шүү. ТӨР бараадсан баячууд ядуучуудаасаа айж ийм үлгэр яриулдаг боллоо.
  • Зочин 2018-05-15 07:16:16
    Хүн үнэмшмээр үлгэр зохио Статистикийн төв газар аа
  • Бат 2018-05-15 07:15:38
    Дундач гэж хэт өрөөсгөл тоо гаргах юм энэ 1,1 дундачтай цалин авч байгаа өрх 20% байгаа шүү дээ 80% үүнээс бага цалин хангамжтай
  • Иргэн 2018-05-15 06:41:04
    Энэ ер нь хэн хаана ямар судалгаагаар ийм цалин орлого гаргадаг юм бол? Яг үнэндээ өрөөсөн гуталныч цалин орлоггүй бгааг УИХ-н гишүүн хэлсэн! Тоо мэдэхгүй малаа...
  • зочин 2018-05-15 04:43:33
    юун хуримтлал бий болохов дээ. цалингаас цалин хүргэж байвал дээд
    •  2018-05-15 12:21:14
      Солонгос явж ажил хийцгээе_ Америк явж ажил хийцгээе.