Алтны экспорт өсчээ
Манай улс энэ оны эхний дөрвөн сард дэлхийн 125 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.7 тэрбум америк долларт хүрчээ. Үүнээс экспорт 2.1 тэрбум америк доллар, импорт 1.6 тэрбум америк доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 690.0 (22.9%) сая америк доллар, үүнээс экспорт 225.8(11.9%) сая америк доллараар, импорт 464.2 (41.5%) сая америк доллараар тус тус өсчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний дөрвөн сард 781.9 сая америк долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 238.5 (30.5%) сая америк доллараар буурч, 543.4 сая америк долларт хүрчээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс 225.8 сая америк доллараар өсөхөд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 68.8 сая америк доллар, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт 68.7 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 464.2 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 90.3 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 56.9 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 120.6 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 78.6 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 56.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.3 хувийг эзэлж байгаа бол импортын 67.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-05-15 12:23:58
    Алттай газрын хүн мал зовдог гэж Ахмад гарнтын эрэлд зохиолд тов тодорхой бичсэн байгаа. хичнээн хүний малын бэлчээрийг там болгосон бол доо. төмрийн хүдрээ х...
  • Бааскаа 2018-05-15 08:21:41
    Улсын маань эдийн засаг сайн байвал эргээд цалин, тэтгэвэр нэмэгдэнэ, эмнэлэг боловсролын үйлчилгээ сайжирна. Бидэнд хамгийн их хамаатай.
  •  2018-05-15 07:14:36
    Bid nart yamar hamaatai yum be