Гадаад паспортоо урт хугацаагаар сунгуулсан 381 мянган иргэн яах вэ
Сүүлийн хоёр өдөр  гадаад паспорттой холбоотой мэдээлэл иргэдийг их бухимдуулж байна.

Учир нь 2022 он хүртэл сунгасан сунгалттай паспортоор үйлчлэхгүй, дахин паспорт шинээр авах ёстой гэсэн ГХЯ-ны мэдээлэлд цухалдах нь аргагүй юм.

Байн байн солиулж, шинээ авч чадах боломжгүй гэсэн иргэд анхнаасаа урт хугацааны сунгалт хийлгүүлсэн байдаг. Гэтэл ийм паспортоор үйлчлэхгүй гэх. Өнөөдрийн байдлаар гадаад паспортоо урт хугацаагаар сунгасан 381 мянган иргэн байна. Өнгөрсөн жил хугацаагаа сунгасан учраас 2022 онд дуусахаар байгаа юм. Үүнийг тооцож үзвэл жилд 75 мянган хүн шинэ паспорт авах тооцоо байна. Тэгвэл тэд яах вэ, дахин шинэ паспорт авах уу. Энэ аргыг мөнгө угаах башир арга ч гэж хардаж эхэллээ.

ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайханы ярьснаар “Гол яригдаж буй асуудал нь паспорт сунгалттай холбоотой. Өмнө нь бид 1-5 жилээр хоёр удаа сунгах эрхтэй паспорт олгож байсан. Техник, технологи хөгжсөн аль ч улсын хил гаалиар нэвтрэхэд гадаад паспортны нэгдүгээр хуудсыг уншуулдаг. Гэтэл өмнө нь хэрэглэж байсан паспортны зургадугаар хуудсан дээрх тамга, гарын үсэг бүхий сунгалтыг тус программ уншигддаггүй. Иймээс тухайн улсын хил гаалийн автомат системд Монгол Улсын иргэний гадаад паспортны нэгдүгээр хуудсан дээр тэмдэглэсэн хугацаа нь гардаг. Үүнээс болоод “хугацаа нь дууссан байна” гэх асуудал үүсч байгаа юм. Ер нь олон улсын иргэний нисэхийн байгууллагаас баталсан стандартыг баримталбал, 2010 оноос өмнө манайх шиг гар аргаар уншигддаг, хуучин паспортыг хэрэглэхгүй байх ёстой. Хуучин паспортыг хэрэглээнээс гаргах асуудлыг 2015 оноос хойш ярьж байна” гэжээ.

Дашрамд дуулгахад, сүүлийн таван жилийн статистикийг харвал жилд 100 мянга гаруй хүний гадаад паспортыг сунгасан байдаг. Өнөөдрийн байдлаар паспортны хугацаа нь дууссан иргэдэд мөн адил шинэ паспорт гаргах шаардлага гарсан учир холбогдох газар ачаалалтай ажиллаж байна. Зургаан төв, дөрвөн нэгдсэн үйлчилгээний төвд өдөрт 1300 орчим хүн хандаж байгаа ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАТ 2018-05-18 06:26:21
    ЯАХ ЮУ БАЙХАВ , МӨНГИЙГ НЬ БУЦААЖ ӨГ
  • зочин 2018-05-17 01:46:05
    Шинэ паспорт гараагүй байхад сургалтаар л явдаг бсан, одоо шинэ паспорт авахуулах бизнес нь сайн урагшлахгүй огцорчихож магадгүй учир ...
  • bi bi 2018-05-17 01:45:18
    hariutslagagui, irgediig medeelleer hangaagui, OU-iin standart bus uilchilgee hiisen IBMT-nd hariutslaga toostood humuusiin hohiroliig baragduulah heregtei
  • bolioch 2018-05-16 15:32:40
    Ydaj 2022 onoor ni duusgah heregtei Ugui bol hohirliig irgeded nohon toloh ystoi Ene bol business,icheech Mongol iin toroo
  • Иргэн 2018-05-16 11:40:24
    МИАТ-р нисэх боломжгүй болсон юм уу.
    139.5.218.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-05-16 10:17:16
    Manaih neg musun 10 jileer gargah heregteishdee.5 jil heterhii bogino.
  • Зочин 2018-05-16 06:43:02
    2017 оны 1-р сараас 5сарын хугацаагаар сунгалттай паспортоор америк яваад ирсэн, сунгалтыг нь үзээд зүгээр л байна лээ, 2019 хүртэл сунгалттай бол айх юмгүйээ.
    • Huga 2018-05-16 07:31:42
      Irj butsahad tiim l baih. Joloonii unemleh eruul mendiin daatgal geed ireheer asuudal uusdeg yumdaa. Mongol shig iim sungalttai olon passport delhii deer hovor ...
  •  2018-05-16 06:05:11
    эрээн замын үүд чиглэлд чөлөөтэй зорчино. хугацаагаа дуустал эсвэл хуудсаа дуустал зорчоод байж дээ.
  • Зочин 2018-05-16 05:10:07
    Олон жилээр сунгасан паспорт хугацаа н дуусаагүй байхад яах вэ. УРьд сунгалтын мөнгө яасан бэ?,хэн мэдэх вэ?? Хэнийх н бизнес цэцэгээд эхлэв дээ тоглохоо болиоч...
  • Brl 2018-05-16 04:17:31
    Teneguud pasportoo 25 zileer olgohod l bolloo shuu dee jamar teneg uls ve
  • Элбэгдорж 2018-05-16 03:24:00
    Зов штээ минии хиисэн бизнес шуу
  • иргэн 2018-05-16 03:10:00
    бугд гадаадад гарчих тэгвэл очергуй болно
  • ккк 2018-05-16 02:27:37
    тэр иргэний нисэхээр нь л нисэхээ болихоос